Dark Light
Нийгэм | 2025-10-04

САЛХИ 24 М/СЕК ХҮРТЭЛ ШИРҮҮСНЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

ГОВЬ-АЛТАЙН САЛХИ ШИРҮҮСЭЖ, НОЙТОН ЦАС ОРОХЫГ АНХААРУУЛЛАА
2025 оны 10-р сарын 4, Улаанбаатар

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн таван хоногийн урьдчилсан мэдээгээр энэ сарын 5-наас эхлэн нутгийн баруун болон төвийн аймгуудын нутгаар салхи шуургатай, сэрүүссэн, зарим газраар нойтон цас орж болзошгүй байна.

Дохио!!! Говь-Алтай аймгийн баруун, хойд хэсгээр 5-ны өдөр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүртэл ширүүсэх тул малчид, тээвэрчид, тариаланчид болгоомжтой байхыг анхаарууллаа.

Урьдчилсан мэдээ (10-р сарын 4-5)

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй байх бөгөөд шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын баруун хойд хэсгээр бороо, нойтон цас орно.
Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж, секундэд 9-14 метр, Алтайн салбар уулсаар 18-24 метр хүртэл ширүүснэ.

Агаарын температур:

  • Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутагт -8...-13°,
  • Хангай, Хэнтийн уулархаг нутаг болон голын хөндүүдээр -2...-7°,
  • Говийн өмнөд хэсгээр +3...+8°,
  • Өдөртөө уулархаг бүсэд 0...+10°, говийн нутгаар +15...+20° орчим байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, хур тунадасгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6–11 метр. Шөнөдөө 0...–3°, өдөртөө +13...+15° дулаан байна.
Багануурт: Шөнөдөө –3...–5°, өдөртөө +13...+15°.
Тэрэлжид: Шөнөдөө –5...–7°, өдөртөө +11...+13°.

10-р сарын 6–10-ны урьдчилсан төлөв

6-нд баруун, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 7-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 9-нд Хөвсгөлийн уулархаг нутагт бороо, нойтон цас орно.
Салхи секундэд 16–18 метр хүртэл түр зуур ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсэж, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө –14...–19°, өдөртөө –4...+1°, төвийн бүсийн уулархаг нутгаар шөнөдөө –9...–14°, өдөртөө 0...+5° дулаан байна.

Цаг уурын байгууллагаас малчид, тээвэрчид, иргэдийг салхи шуурга, хүйтрэлт, нойтон цастай нөхцөлд анхаарал сэрэмжтэй байхыг дахин санууллаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26