Үс засуулахад: Жаргал ирнэ.
Наран ургах, шингэх: 06.57 – 18.24
Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага: Төрөхүй
Суудал: Отгоргүй
Аргын тооллын 10 сарын 5, Адъяа гараг.
Билгийн тооллын 13, Шувуун хушуут одтой, улаагчин хонь өдөр. Өдрийн наран 6 цаг 57 минутанд мандан, 18 цаг 24 минутанд жаргана.
Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эрэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хуу сангийн эх хэттэх, эд агуулах авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, отгоргуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.
Сахил санваар авах, хануур, төөнүүр хийх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ.