2025 оны аравдугаар сарын 5-ны ням гарагийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Танд бүх зүйлд ундууцах зан илэрнэ. Аз болоход энэ бухимдал тань түргэн намжина. Зүрхээ хайрлаж, муу үйл явдлыг бүү тоо. Сөрөг үйлдлийг тоглоом мэт хүлээж ав. Хэт их стресст орох нь эрүүл мэндэд тань муугаар нөлөөлнө. Иймээс аль болох ганцаараа байх газар оч.
Үхэр: Та ойр дотнын хүнээсээ дэмжлэг, туслалцаа авна. Янз бүрийн хүмүүстэй уулзаж санал бодлоо солилцох болно. Хэтэрхий яаралгүй, урсгалаар нь яв. Өөрийн дуртай зүйлдээ сайн мэдэхгүй хүнийг хүчээр татан оролцуулах гэж бүү оролд. Ганц бие хүмүүс хайр сэтгэлтэй учирна. Амьсгалын замын халдварт өвчин тусахаас болгоомжил.
Ихэр: Өнөөдөр амьдралын эрч хүч сул байх тул эрүүл мэнддээ анхаар. Шинэ танилаас зайлсхий. Гаднын нөлөө таны зорилгод саад тотгор болж болзошгүй. Тогтвортой уужим ухаанаар аливаа асуудлаа шийдэн, түнштэйгээ маргаж болохгүйг анхаар.
Мэлхий: Гадаад нөхцөл байдлын дарамт шахалтад бүү авт. Сэтгэл хөдлөлөө барьж, болж буй асуудлыг нухацтайгаар шийд. Хэрүүл маргаан, элдэв хов живээс зайлсхий. Гэр бүл болон ах дүү нартайгаа цагийг өнгөрөө. Амжаагүй амралтаа бүрэн боломж гарна. Аялалд гарах гэж байгаа бол шаардлагатай зүйлсээ сайтар бэлдээрэй
Арслан: Өнөөдөр хувийн дотоод эрх чөлөө хүснэ. Амьдралын сайн сайхныг мэдэрч, ухаарах боломж гарна. Хайр дурлал болон гэр бүлийн харилцаанд таатай өөрчлөлт гарч байна. Залуу хүмүүс шинэ хамтрагчтай болж, олон хүний анхаарлыг татах болно.
Охин: Хуучны өр зээлээ төлөх шаардлага гарна. Тайван байж ажил хэргээ урьдын байдлаар явуул. Гэнэтийн байдлаар бусадтай нөхөрсөг харьцаа бүү тогтоо. Хэрэв таны хайр сэтгэлийн харилцаа асуудалтай бол шийдэл хэрэгтэй гэсэн үг. Хосууд бие биедээ санал гомдлоо хурц илэрхийлэх юм бол ширүүхэн маргаан болно.
Жинлүүр: Мөнгөний асуудал дээр анхааралгүй байснаар санхүүгийн байдал тань дордох болно. Алдаа гаргавал та сандарч барьц алдана. Найз нөхөд болон нөлөө бүхий хүмүүсийн тусламж хэрэг болно. Холын аянд гарахаас зайлсхий. Биеэ чийрэгжүүлэх өөрт тохирсон дасгал хөдөлгөөн тогтмол хий.
Хилэнц: Аливаа асуудлыг хурцатгахгүй байхын тулд мөнгө хөрөнгөтэй холбоотой ажилд анхааралтай ханд. Бусад хүнтэй харьцах харилцаагаа зөв тодорхойл. Ямар нэг тэмцээн уралдаанд амжилттай оролцох боловч маргаанаас зайлсхий. Сэтгэл санаа тогтворгүй байна. Түр зуурын сэтгэлийн хөөрөлд бүү авт. Тайван байвал бүх зөрчлийг арилгаж чадна.
Нум: Гадаад орчны нөлөөнөөс болж бие тавгүйтэж магадгүй өдөр. Өөрийн ухаалаг байдлаа асуудлыг шийдэхэд зориулснаар таагүй байдлыг засаж, хүмүүстэй зөрчилдөхөөс сэргийлнэ. Шийдвэр гаргах гэж яаралгүй бүх зүйлийг шалгаж байж хөдөл. Өр зээл өгч авалцахад тааламжгүй. Гэр бүлийн харилцаанд таагүй нөлөөлөх бололтой
Матар: Энэ өдөр та ойр дотнын хүмүүсийнхээ үнэ цэнийг мэдэрч, одоогийн байгаа бүхэндээ талархалтай ханд. Эцэг эхчүүд үр хүүхдийнхээ үзэл бодолд хүндэтгэлтэй ханд. Хүүхдийнхээ дотнын найз байж л зовлон жаргалыг нь хуваалцаж чадна. Энэ нь зөв хүмүүжил олгоход маш чухал байна.
Хумх: Оюун бодлоо төвлөрүүлэхэд сайн өдөр. Оюун санаагаа цэвэрлэж, ганцаараа бай. Одоогийн нийгмийн тулгамдсан асуудалд бодлоо төвлөрүүл. Хувь заяа таны эсрэг байна. Гэвч бууж өгч болохгүй. Өөртөө чөлөө зав гаргаж, спортоор хичээллэ.
Загас: Та өөрийгөө ганцаардуулах алхам бүү хий. Дотнын хүнтэйгээ харьцаагаа бэхжүүлэх боломжийг алдахгүй байхыг зөвлөж байна. Зарим ажилд өөрийгөө хэрэггүй хүн мэтээр төсөөлснөөр сэтгэл санааны тайван байдал алдагдана. Олон нийтийн өмнө үг хэлэх, шинэ уран бүтээлээ толилуулах зэрэгт таатай.