Dark Light
Нийгэм | 2025-10-05

ЭРЧҮҮД БОЛОВСРОЛООР ХОЦОРЧ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Өнөөдөр бакалавр, магистр, докторын зэрэг хамгаалж байгаа хүмүүсийн 65 хувь нь эмэгтэйчүүд. Яагаад гэвэл манай нийгэмд эрэгтэй хүүхдийн боловсролыг дутуу үнэлдэг болчихсон.

“Эрэгтэй хүүхэд яах вэ болно, охиноо л дээд боловсролтой болгъё” гэсэн сэтгэлгээ үеэс үед явж ирсэн. Үр дүнд нь эрэгтэй хүүхдүүд багаасаа сурлагын хоцрогдолтой, хичээлдээ сонирхолгүй, хариуцлага багатай болдог.

Биологийн хувьд ч ялгаа бий. Эрэгтэй хүүхдийн тархины “төлөвлөх, зохион байгуулах” чадвар арай хожуу хөгждөг. Гэтэл манай сургалтын систем хүүхдийн ялгаатай шинжийг огт харгалзан үздэггүй. Нэг нэгнийх нь шилэн хүзүүг харуулаад багшийн хэлснээр байхыг шаарддаг. Энэ нь эрэгтэй хүүхдийг стресстүүлж, идэвхгүй болгодог. Харин охид илүү дүнтэй, илүү хариуцлагатай болж төлөвшдөг.

Багш, эцэг эхийн хандлага ч ялгаатай. “Хөвгүүд угаасаа сахилгагүй” гэж тоохгүй орхидог, “охидууд айхтар, сурлага сайтай” гээд анхаардаг. Ийм ялгаа хүүхдүүдийн урам зоригийг тодорхойлдог.

Эмэгтэйчүүд өндөр боловсрол эзэмшиж байж л ажлын байр, тушаалын хувьд эрчүүдийн түвшинд хүрдэг. Харин эрчүүдийн хувьд дунд түвшинд байхад ч дэвших боломж илүү байдаг. Тиймээс боловсролын хувьд эмэгтэйчүүд илүү хөдөлмөрлөж, илүү өндөрт гарч байна.

Эрэгтэй хүүхдүүдийн боловсролын түвшин буурч, эмэгтэйчүүдийнх өсөхийн үр дүнд нийгэмд шинэ асуудал гарч ирж байна. Гэрлэх хүнгүй болох. Эмэгтэйчүүд боловсрол, нийгмийн түвшнөөрөө дээшлэхийн хэрээр гэрлэхэд тохирох хүн олдохгүй болж байгаа. Учир нь эмэгтэй хүн өөрөөсөө илүү боловсролтой, илүү нэгнийг эрэлхийлж байдаг. Эрэгтэй хүүхдэдээ “сур” гэж шахах биш, “эр хүн байхын тулд боловсрол хэрэгтэй” гэдгийг ойлгуулах цаг болсон. Одоо сэрэхгүй бол боловсролын өрсөлдөөнд эрчүүд бүр мөсөн хоцорно шүү.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26