Dark Light
Нийгэм | 2025-10-05

ДАРХАНЫ ҮЙЛД САЙН

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 14

2025.10.06 / ДАВАА ГАРАГ

НАМРЫН ДУНД ХӨХӨГЧИН ТАХИА САРЫН ТАВАН ШАР ШАР БИЧ ӨДӨР

Үс засуулвал: Эд мал арвидна.

Наран ургах, шингэх: 06.58-18.22

Барилдлага: Рашаан

Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй

Суудал: Ус

Аргын тооллын 10 сарын 6, Сумьяа гараг. Билгийн тооллын 14, Могойг хүлэгч одтой, шар бич өдөр. Өдрийн наран 6 цаг 58 минутад мандан, 18 цаг 22 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26