2025 оны аравдугаар сарын 6-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Зөв санаа бодлоор дүүрэн байна. Хэрвээ та ганц бие бол хүмүүстэй аялалд гарч, хэн нэгэнтэй хөгжилд. Оюун санааны хувьд өөртөө урам хайрлаж аливаа хурал цуглааныг орхигдуулахгүй бай. Бусдыг сонсож, нээлттэй байж, гэнэтийн үйл явдалд бэлэн бай. Хурц уур амьсгалд шахагдана. Бүх л харилцаанд ээдрээтэй зүйлүүд гарч ирнэ
Үхэр: Ямар ч нөхцөлд хамт олондоо үнэлэгдэх чадвартай болохоо тэдэнд харуул. Ажилладаг салбартаа сайн мэргэжилтэн эсэхээс үл хамааран алдар нэрээ олох болно. Дуртай зүйлээ хийхэд зориулсан цаг хором бүр таныг жаргалтай болгож, тайвшралыг өгнө. Энэ үед учир битүүлэг байдал, далд явууллага сонирхлыг тань ихээр татах болно.
Ихэр: Гэрээ хэлэлцээр, уулзалт ярилцлага таны тавьсан нөхцөлөөр явагдахгүй байх магадлалтай. Мэдээлэлд ойрхон байхыг хичээ. Энэ үед цахим сүлжээг сайн ашигла.Хууль болон санхүүгийн асуудлаар эрсдэлтэй алхам бүү хий. Их хэмжээний хөрөнгө мөнгөтэй бүү орооцолд. Боловсрол мэдлэг дээдэлдэг бол ямар ч ажил хийж амжилт олж болно.
Мэлхий: Олны танил болохдоо дуртай байх болно. Ихэнх хүмүүс найз нөхдөөрөө эсвэл бүлгээр зохиох арга хэмжээнд оролцох хүсэлд хөтлөгдөнө. Хэрэв та хэн нэгэнд өөрийн буруугаа хүлээхийг хүсэж байгаа бол өөрийн оюун санаагаа цэвэрлэ. Бүхнийг шинээр эхэлж чадна. Хайр дурлалын харилцаа холбоо тань бат бэх өргөжиж, тогтвортой болно.
Арслан: Шинэ нээлт, орчин үеийн технологийн талаар нухацтай судал. Мэргэжилтэйгээ холбоотой цаг үеийн мэдээлэлд анхаарал хандуул. Та мэдрэмжтэй бөгөөд соргог байвал цагаа олсон үнэт зүйлсийг олно. Хувийн амьдралд хүндрэл үүснэ. Бат бөх мэт санагдаж байсан харьцаа зөрчилдөж болзошгүй.
Охин: Өнөөдөр сонирхолтой үйл явдлаар дүүрэн байх болно. Ажил хэрэгч харилцаа сайн үр дүн авчирна. Төслийн санхүүжилт шийдэгдэх тул ойрын хугацаанд мөнгөний талаар айлтгүй болно. Үүнийг дагаад хүсэл мөрөөдөл, далд хэрэгцээ ихэснэ. Цалин нэмүүлэх, шагнал урамшуулал авах талаар одоохондоо бодох хэрэггүй
Жинлүүр: Од эрхэс таныг энэ өдөр аль болох биеэ барьж аливаад тайван хандах, үл таних хүмүүстэй харилцахаас татгалзахыг сануулж байна. Ажил болон амины асуудлаа аль алийг нь зохицуулж байх нь таны хувьд зайлшгүй чухал болно. Орон байр, гэр бүлийн асуудалд бүрэн анхаарахаас аргагүй болно. Гэр орондоо засвар хийсэн бол дуусгаж, илүү тав тухтай болгох хэрэгтэй.
Хилэнц: Найз нөхөрлөл болон ажил хэрэгч харилцааны аль алинд нь анхаарал тавь. Ажил амьдралаа дээшлүүлэх боломжийг бүү алд. Сонирхолтой хөрөнгө оруулалтын санал ирж магадгүй. Ийм нөхцөлд сэтгэл хөдлөлөө барьж, хамтрагчидтайгаа ярилцан шийдвэрээ гаргаарай. Хэт өндөр хүлээлт төсөөлөх хэрэггүй
Нум: Маргаан мэтгэлцээнд өөрийн зөвийг хүчээр ойлгуулж, батлах гэсний хэрэггүй. Зугаа цэнгэлийн төлөөс өндөр байна. Санхүүгийн ажил хэрэгт гэнэтийн эргэлт гарна. Өнөөдөр олон ааш, сэтгэл санааны тогтворгүй байдал давамгайлна. Энэ үед цагаа олж буруугаа үл хүлээх чанар хэрэгтэй бололтой.
Матар: Олон нийтийн үйл ажиллагаанд их ач холбогдол өгөх үе. Ихэнх цагийг хамт олноороо эсвэл найз нөхөд, гэр бүлээрээ өнгөрүүлнэ. Ажлын үүрэг даалгавраа аль болох түргэн дуусгах хэрэгтэй. Төлөвлөгөө, шийдэл олж ажлаа заавал бүтээхийг хүснэ. Од эрхэс таны романтик хамтрагчийн талаарх мөрөөдлийг бодит түүх болгоно.
Хумх: Ямар нэгэн өөрчлөлт болон алдаа хийхээс айж зүгээр суувал олон зүйлээс хоцорно. Өөрийн авьяас чадварынхаа жинхэнэ үнэ цэнийг мэдэр. Хайрын харилцаагаа сайнаар үлдээхийн төлөө хичээж үнэнч байдлаа хадгална. Гэр бүлийн харилцаа их эрч хүч, цаг завыг авч болно.
Загас: Аливаа төлөвлөсөн ажил саад бэрхшээл багатай бүтэх болно. Харилцаа, холбоо тогтооход таатай үе. Арга ухаантай хүмүүс өөрийнхөө давуу талаар бусдыг алмайруулах болно. Ихэнх загасныхан олны хайр, хүндэтгэлийг хүлээх болно. Харин хэт ядарснаас бие тавгүйтэж магадгүй. Бэртэл гэмтэл болон өвдөлтөөс болгоомжил.