Dark Light
Нийгэм | 2025-10-05

ХОЙД НУТГААР НОЙТОН ЦАС ОРНО

Image
5 ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
 
Малчид, тээвэрчид, тариаланчдын анхааралд:2025 оны аравдугаар сарын 5-6-нд шилжих шөнө Завхан, Хөвсгөлийн нутгаар, 6-ны өдөр Булган, Эрдэнэт, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2025 оны 10-р сарын 05-ны 20 цагаас 10-р сарын 06-ны 20 цаг хүртэл:

Хур тунадас:
Нутгийн хойд хэсгээр үүлшинэ.
Шөнөдөө баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун нутгийн зүүн хойд, төвийн нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно.
Бусад нутгаар хур тунадасгүй.Салхи:
Баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 9-14 метр, зарим газраар 18-20 метр хүрч ширүүснэ.Агаарын температур:
  • Шөнөдөө Монгол-Алтай, Завхан, Заг-Байдраг голын эхээр -11...-16°C,
  • Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, голын хөндүүдээр -2…-7°C,
  • Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8…+13°C,
  • Өдөртөө Дархадын хотгор, Хангай, Алтайн уулархаг нутагт 0...-5°C,
  • Говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэгт +18...+23°C,
  • Бусад нутгаар +5...+10°C дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:

Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ.
Хур тунадас орохгүй.
Салхи секундэд 7-12 метр, зарим үед 14-16 метр хүрч ширүүснэ.
  • Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -2...-4°C хүйтэн,
  • Бусад хэсгээр +2...+4°C,
  • Өдөртөө +7...+9°C дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:

Хур тунадасгүй. Салхи секундэд 7-12 метр, зарим үед 15-17 метр хүрч ширүүснэ.
  • Шөнөдөө 0...+2°C,
  • Өдөртөө +8...+10°C дулаан.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:

Хур тунадасгүй. Салхи секундэд 5-10 метр, зарим үед 12-14 метр хүрч ширүүснэ.
  • Шөнөдөө -3...-5°C,
  • Өдөртөө +6...+8°C дулаан.

2025 оны 10-р сарын 07-11-ний хооронд:

  • 7-нд: Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр,
  • 9-нд: Дархадын хотгороор бороо, нойтон цас орно.
    Салхи секундэд 7-12 метр, говь, талын нутгаар 16-18 метр хүрч ширүүснэ.
Ихэнх нутгаар сэрүүсэж,
  • Алтай, Хөвсгөл, Завхан, Идэр, Тэсийн хөндийд шөнөдөө -15...-20°C, өдөртөө -3...+2°C,
  • Хангай, Хэнтийн уулархаг нутагт шөнөдөө -8...-13°C, өдөртөө 0...+5°C,
  • Говь, Дорнод, Дарьгангын талд шөнөдөө +2...+7°C, өдөртөө +10...+15°C,
  • Бусад нутгаар шөнөдөө -2...-7°C, өдөртөө +4...+9°C дулаан байна.
Цаг уур, орчны шинжилгээний газар
Мэдээлэл гаргасан: 2025 оны 10-р сарын 4

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00