Dark Light
Нийгэм | 2025-10-06

12 ОРДЫН 7 ХОНОГИЙН ЗУРХАЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
12 ордын энэ долоо хоногийн зурхайг танилцуулж байна (2025/10/06 - 2025/10/12).
Хонь: Долоо хоногийн эхээр бүх л харилцаанд ээдрээтэй зүйлүүд гарч ирнэ. Ганц бие хүмүүс аялалд гарч, хэн нэгэнтэй хөгжилд. Хурц уур амьсгалд шахагдсаны улмаас бэлэн болсон төлөвлөгөөнд өөрчлөлт гарч болзошгүй. Эрүүл мэндээ сайн хамгаал. Эрч хүч илт буурч, ядарч байгаагаа мэдэрнэ. Архаг хууч өвчнүүд сэдэрч болзошгүй. Халдварт өвчин болон гэнэтийн халдлагаас сэргийлэх бүх бололцоотой арга хэмжээг ав. Нийгэм улс төрийн тогтворгүй нөхцөл байдал, зарим нэг өөрчлөлтүүд таны хувийн ашиг сонирхлыг ч хөндөнө. Тооцоотой байсан ч гэнэтийн зарлагаас зайлсхийж чадахгүй. Та өөрийн болон түншүүдийнхээ боломжийг хэтрүүлэн үнэлснээс нэлээд ээдрээтэй санхүүгийн нөхцөл байдал үүснэ. Харин долоо хоногийн дундуур шинэ мэдлэг олж авах, уран бүтээл туурвих зэрэг ажил амжилттай байна хэмээн од эрхэс амлаж байгаа бол долоо хоногийн сүүлээр биеийн эрүүл мэндээс таны амжилт хамаарна. Хэт их ажиллаж, ядаргаанд бүү ор. Зохиол бүтээл бичдэг хүмүүсийн хувьд амжилт ололт олоход таатай үе. Урлаг спорт таны анхаарлыг маш их татах бөгөөд өмнөхөөс илүү бүтээлч байж чадна.
 
Үхэр: Ажилладаг салбартаа сайн мэргэжилтэн эсэхээс үл хамааран алдар нэрээ олох болно. Дуртай зүйлээ хийхэд зориулсан цаг хором бүр таныг жаргалтай болгож, тайвшралыг өгнө. Энэ үед учир битүүлэг байдал, далд явууллага сонирхлыг тань ихээр татах болно. Мөн хайртай хүнээ баярлуулахад хамгийн тохиромжтой байна. Хайртай хүн тань хийсэн том жижиг бүх алдааг тань уучилж өршөөхөд бэлэн байна. Хэрэв гомдоосон бол энэ сайхан цаг мөчийг бүү алдаарай. Сонирхолтой үйл явдал танд гайхамшигтай дурсамжийг үлдээнэ.Харилцаа холбооныхоо үнэн чанарыг шалгаж амьдралын зөв зам дээр байгаа гэдэг итгэлийг олж ав. Аливаа гэрээ хэлэлцээрт ухаалаг байж өөрийн ашиг сонирхлоо хамгаал. Ингэж чадвал материаллаг байдал тань дээшилж, сайхан амьдрах боломжтой болно. Гаднын хов живд бүү анхаарлаа хандуул. Холоос ирэх мэдээ зарим сорилтыг дагуулж мэднэ. Эрүүл мэнддээ анхаарч, эрсдэл бага хий. Итгэлтэй хүмүүстэй хамтран ажилла. Долоо хоногийн сүүл рүү идэвхтэй харилцаа холбоо, аялал зугаалга хийхэд тохиромжтой. Эрч хүчээ сэлбэх сайхан арга хэмжээ таныг татан оролцуулна. Олны дунд биеэ зөв авч явах тал дээр сайн зөвлөгөө танд хэрэг болж мэднэ. Амрах боломжтой хүмүүс эрүүл байгальд гарч сайхан амарч тайвшир. Найз нөхөдтэйгөө харилцан ярилцах, гэр бүлийн уулзалт хийх зэрэгт сайн. Шинэ харилцаандаа болгоомжтой ханд. Бүтэлгүй дурлалын золиос болж магадгүй. Ганцаар байж бясалгал хий. Итгэлтэй, ажил хэрэгтэй идэвхтэй, эрчимтэй байх нь чухал асуудлыг зөвөөр шийдэхэд тусална. Амьдралын аар саар зүйлс, гаднын үймээн шуугианаас хол бай.
 
Ихэр: Долоо хоногийн эхээр мэдээлэлд ойрхон байхыг хичээхгүй бол гэрээ хэлэлцээр, уулзалт ярилцлага таны тавьсан нөхцөлөөр явагдахгүй байх магадлалтай. Хууль болон санхүүгийн асуудлаар эрсдэлтэй алхам бүү хий. Аль болох их унтаж, ашиг шимтэй шинэ хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Эрүүл амьдралын хэмнэлд орох нь чухал. Ойр дотнын хэн нэгэн тань туслах бол долоо хоногийн дундуур ажил хэрэг хэвийн болж байна. Аливаа харилцаа бүрэн ойлголцох байдалд орно. Зарим чухал зүйлд таны боломж давуу байна. Гэр бүлдээ илүү анхаар. Хайртай хүнийхээ сэтгэл зүрхэн дэх нууцыг хэдий чинээ нээж илрүүлж чадна, төдий чинээ та нарын харьцаа сайхан байх болно. Ашиг орлого өснө. Гэвч түүний ихэнх хэсэг нь урсгал зардалд зарцуулагдана. Тэвчээртэй байвал хувийн амьдралд хүсэн хүлээсэн үйл явдал тохиолдоно. Өөрийгөө эрч хүчтэй гэдгээ мэдэр. Өөрийн байдлыг огцом, нэг дор сайжирна гэж бүү найд. Ажил хэргийн талаар өөдрөг санаа гарна. Харин долоо хоногийн сүүлээр гэнэтийн үйл явдлаар дүүрэн байна. Та амьдралынхаа хэтийн төлөвлөгөөг мэдэр. Бусдын олж хараагүй газраас амжилтыг олж харна. Гэхдээ шинэ салбарт орох бол багагүй хүч, цагаа зарцуулах хэрэгтэй болно. Зорьсон зорилгодоо хүрэхийн тулд саад бартааг үл тоон урагшаа зүтгэхэд амжилт ирэх болно. Сэтгэлийн хөдөлгөөнөөр ямар нэг буруу зүйлд уруу татагдсан хүмүүсийн мөнгө салхинд зүгээр л хийсэх бололтой.
 
Мэлхий: Долоо хоногийн эхээр хайр дурлалын харилцаа холбоо тань бат бэх өргөжиж, тогтвортой болно. Танд хэцүү үед найдах найз нөхөд байгаа эсэхийг тооцож үз. Аливаад шударга ханд. Зарим шийдвэр шинэ өөрчлөлт авч ирнэ. Хуримтлуулсан туршлагаа ашиглах цаг үе. Долоо хоногийн дундуур өдөөн хатгалга, хуурамч үйл ажиллагаатай нүүр тулна. Зогсох цэгээ олж, ёс бус харилцаанаас нэг мөр холд. Үүнээс болж танилын хүрээ багасах ч чухал хүмүүс хажууд байсаар л байх болно. Мэргэжлийн ажил хэрэг муугүй хэмнэлээр явагдана. Үүрэг даалгавар хүлээн авах бол хүлээх хариуцлагаа сайтар тооцоол. Эелдэг байж, болж өгвөл хэнийг ч битгий гомдоогоорой. Гэхдээ ажил мэргэжлийн салбарт үзэл бодлоо хамгаалахад бэлэн байх хэрэгтэй. Өвөрмөц авьяас чадвараа ил гаргах хэрэгтэй болно. Ашиг орлого авчрах төсөлд мөнгөө оруул. Харин долоо хоногийн сүүлээр мөнгөндөө үрэлгэн хандсанаас санхүүгийн асуудал үүсэж болно. Танд аз жаргалдаа хүрэхийн тулд олон бэрхшээлийг туулах шаардлага гарах ч бүү бууж өгөөрэй. Одоо тулгарч буй асуудлаа даваад гарчихвал удахгүй ихээхэн хэмжээний мөнгө олох завшаан гарна. Олны хөлөөс зайдуу амрахыг сонгох нь танд амар тайван байдлыг авчирна.
 
Арслан: Энэ долоо хоногийн эхээр та мэдрэмжтэй бөгөөд соргог байвал цагаа олсон үнэт зүйлсийг олно. Шинэ нээлт, орчин үеийн технологийн талаар нухацтай судал. Шинэ ажил хэрэг эхлүүлж байгаа хүмүүс амжилт олно. Энэ үед маш идэвхтэй байж, эртнээс төлөвлөсөн санаагаа хэрэгжүүлэхийг хичээ. Харин их мөнгө олсон ч хурдан үрэх бололтой. Хувийн амьдралд хүндрэл үүснэ. Бат бөх мэт санагдаж байсан харьцаа зөрчилдөж болзошгүй. Хөрөнгөтэй холбоотой асуудал үүсэж магадгүй. Зардлаа хяна. Дарга удирдлага болон хамт олонтойгоо ямар нэг асуудлаар маргаж зөрчилдөх магадлал өндөр байна. Долоо хоногийн дундаас хойш давуу талуудаасаа оновчтой ашиглавал нэр хүндээ дээшлүүлэх боломжтой болно. Хүмүүстэй таагүй харьцаа үүсвэл хүлээцтэй бай. Аз турших нь хэт ачаалал өгөх тул санамсаргүй үйлдлээс зайлсхий. Эрүүл мэндэд муугаар нөлөөлөх учрал тохиолдох тул болгоомжил. Санхүүгийн уналт ирж магадгүй гэж од эрхэс анхааруулж байна. Дуртай газраа кофе ууж, найз нөхөдтэйгөө уулз. Сэргэлт авч, тархи толгойгоо амраасны дараа оюун ухаан тань хэрхэн сайн ажиллаж байгааг та мэдрэх болно.
 
Охин: Долоо хоногийн эхээр ажил хэрэгч харилцаа сайн үр дүн авчирч төслийн санхүүжилт шийдэгдэх тул ойрын хугацаанд мөнгөний талаар айлтгүй болно. Үүнийг дагаад хүсэл мөрөөдөл, далд хэрэгцээ ихэснэ. Харин хувийн амьдралаа өөрчлөхөд таагүй. Тогтвортой нөхцөлд таны сэтгэл зүрх амар тайван байх болно. Ойр дотнынхоо хүний чухал асуудалд анхаарал хандуул. Та мөрөөдлийнхөө төлөө тэмцэх ёстой. Удахгүй сайхан мэдээ дуулдана. Долоо хоногийн дундуур аливаа нөхцөл байдлын өөрчлөлтөд түргэн шуурхай арга хэмжээ авах чадвар таны нэр төр, байр суурийг аврах болно. Энэ үед хий мөрөөдөн суух юм бол хөрөнгө мөнгө салхинд хийсэн одно. Долоо хоногийн дундуур хувийн амьдралын тулгамдсан асуудлуудад анхаарал хандуулж, ойр дотнын хүнтэйгээ эелдэг харилцвал тааламжтай байдал үүснэ. Мэргэжлийн ажлын хүрээнд удирдлагатайгаа санал зөрөлдөх магадлалтай. Хэрэв таны гэр тав тухтай, дулаан уур амьсгалтай байх юм бол ажлын амжилтад сайнаар нөлөөлөх байх. Үр хүүхдүүдээ анхаарах хэрэгцээ бий болно. Таны үйл хөдлөл дотоод хүсэл эрмэлзлэлийн тань үр дагавар байна. Үлгэр жишээ нэгэн гэдгээ нотлон харуул.
 
Жинлүүр: Долоо хоногийн эхээр од эрхэс таныг аль болох биеэ барьж аливаад тайван хандах, үл таних хүмүүстэй харилцахаас татгалзахыг сануулж байна. Шинэ мэдлэгийг хүлээж авах чадвар нэмэгдэнэ. Харин эрч хүч буурах тул аливаа өөрчлөлтөөс болж санаандгүй алдаа гаргаж мэднэ. Аз жаргал ойрхон байгаа мэт санагдана. Ихэнх хосууд хамтдаа аз жаргалтай байна. Амьдралд тусалсан хүмүүсийн талаар бүү март. Гэр бүлд таатай өөрчлөлт хүлээж байна. Харин долоо хоногийн дундуур ажил мэргэжлийн хүрээнд шинэ өөрчлөлт гарах магадлал өндөр. Өөрийгөө нээж харуулах олон шинэ боломж таны өмнө нээгдэнэ. Од эрхсийн нөлөө таны тав тухтай, аюулгүй байдлыг хамгаалж байна. Ажил хэргийн холбоо тогтоох, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурахад сайн. Харин мөнгө санхүүгийн талаар санаачилсан ажил зогсонги байдалд орж мэднэ. Санхүүгийн ажилд амжилт гарах эсэх нь таны оюун ухааны чадвараас түлхүү шалтгаална. Ямар нэг хууран мэхлэлтийн золиос болохоос болгоомжил. Долоо хоногийн сүүлээр хүлээн авалт, бэлэг хүлээж байна. Та өөрийн мэдрэмж оюун ухаанаар олны дунд гялалзах болно. Харин хэт ачаалал нь таны архаг хууч өвчнийг сэдрээж болзошгүй. Эрүүл мэндээ хамгийн чухал гэдгийг санаарай.
 
Хилэнц: Долоо хоногийн эхээр найз нөхөрлөл болон ажил хэрэгч харилцааны аль алинд нь анхаарал тавь. Ажил амьдралаа дээшлүүлэх боломжийг бүү алд. Санхүүгийн үйл ажиллагаанд төлөвлөөгүй орлого орж ирэх магадлалтай. Гэхдээ мөрий тавьж азаа үзэж болохгүй. Сонирхолтой хөрөнгө оруулалтын санал ирж магадгүй. Ийм нөхцөлд сэтгэл хөдлөлөө барьж, хамтрагчидтайгаа ярилцан шийдвэрээ гаргаарай. Хайрын харьцаандаа үнэнч, итгэлтэй бай. Од эрхсийн нөлөө үнэнч харьцаатай хосуудыг баярлуулна. Харин долоо хоногийн дундуур гэрээ байгуулах, санхүүгийн бичиг баримтад гарын үсэг зурах зэрэгт анхааралтай бай. Гаргасан алдааны төлөөс хатуухан хариуцлага тулгана. Туйлын нягт нямбай байдал буруу тооцоо хийхээс сэрэмжилж чадна гэдгийг танд зөвлөе. Харилцаа холбоо тогтоох, хэрэгцээтэй мэдээлэл цуглуулах, шинэ ажил төлөвлөх зэрэгт сайн. Урьдын алдаан дээрээ суралц. Амьдралын энэ сургамж талаар өнгөрөхгүй гэдгийг од эрхэс зөвлөж байна. Харин долоо хоногийн сүүлээр халдварт өвчин авах магадлал өндөр байна. Хувийн зохион байгуулалтаа сайжруул. Таны гол зорилго бол дотоод амар амгалан байдлаа олж, жижиг сажиг зүйлүүдэд санаа зовохгүй байх явдал юм. Өөрийгөө бүх зүйлд буруутгалгүй амар тайван байх нөхцөл бүрдүүл. Таны гэр бүлийн уур амьсгал амжилтын үндэс болно.
 
Нум: Долоо хоногийн эхээр маргаан мэтгэлцээнд өөрийн зөвийг хүчээр ойлгуулж, батлах гэсний хэрэггүй. Зугаа цэнгэлийн төлөөс өндөр байна. Удааширч байгаа ажилдаа шийдэл олно. Гэхдээ цагаа олж авсан арга хэмжээ хожим таны өмнө гайхалтай ирээдүйг нээж өгнө. Долоо хоногийн дундуур чухал уулзалт болбол та ухаалаг байх хэрэгтэй болно. Таны биеэ авч явах байдлаас байр суурь бэх бат байх эсэх нь хамаарна. Хамгийн гол нь өөрийнхөө үнэ цэнийг бүү алд. Орлогын хуучин эх үүсвэртээ их найдах нь таныг үйл ажиллагааны шинэ төрөлд шилжихэд саад учирч болзошгүй. Таны материаллаг бааз суурь ямар түвшинд байгаагаас үл хамааран нэгэн хэвийн байдал уйтгартай байх бололтой. Хэрэв ажлаасаа гарахаар шийдсэн бол сэтгэл санааны дарамт үүсэж болохыг анхаар. Долоо хоногийн сүүлээр шинээр ажил эхлэх болон ирээдүйтэй төсөлд нөлөө бүхий хүмүүсийг татах зэрэгт сайн үе. Санхүүгээ нэг бүрчлэн хөтлөх арга ашиглан, хэрэггүй зарлагаа тооцоол. Гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөө. Амьдралаас илүү үнэ цэнийг олно.
 
Матар: Долоо хоногийн эхээр олон нийтийн үйл ажиллагаанд их ач холбогдол өгөх үе. Од эрхэс таны романтик хамтрагчийн талаарх мөрөөдлийг бодит түүх болгоно. Аливаад болгоомжтой, ул суурьтай хандахын зэрэгцээ шинэ амжилтад хүрэх зориг эрмэлзэл ч чухал үе. Ажил хэрэгт таны байр суурь өөрчлөгдөхөд бэлэн бай. Та өөрийн хүчээр эсвэл ашигтай гэрээний ачаар санхүүгийн амжилтад хүрч чадна. Мөн олныг өөртөө татах чадвар ч нэмэгдэнэ. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой үйл ажиллагаа амжилттай шийдэгдэнэ. Бизнес эрхлэгч нар ашигтай арилжаа хийх бололтой. Долоо хоногийн дундуур ажил, сурлагадаа онцгой анхаарах хэрэгтэй. Мэргэжлийн чадвараа сайжруулбал цаашид албан тушаал ахих боломж нээгдэж магадгүй. Амьдралын шинэ нөхцөл байдалд өөрийгөө нээж, ур чадвараа батлан харуул. Харин долоо хоногийн сүүлээр нүүдэл суудал хийх эсвэл алсын аяллаар явж болзошгүй. Ар гэртэй холбоотой асуудлууд үүсэж магадгүй. Хайрын харилцаагаа анхаар. Холын хүнээс ирсэн мэдээнд шууд итгэх хэрэггүй.
 
Хумх: Энэ долоо хоногийн эхээр өөрийн дотоод ертөнцдөө анхаарлаа төвлөрүүл. Ямар нэгэн өөрчлөлт болон алдаа хийхээс айж зүгээр суувал олон зүйлээс хоцорно. Өөрийн авьяас чадварынхаа жинхэнэ үнэ цэнийг мэдэр. Залуу хүмүүс эрүүл мэнд болон хичээл сурлагадаа эртнээс анхаар. Эрүүл хүнс түлхүү хэрэглэ. Мөн рашаан ус сайн ууж бай. Байгалийн витамин хэрэглэж, дархлаагаа дэмж. Хуучны холбоо хэлхээ бэхжүүлэх эсвэл шинэ танилтай болох зэрэгт таатай. Долоо хоногийн дундуур зохион бүтээх, урлагийн салбараас зарим хүмүүс магтаал сайшаал хүлээж олонд танигдана. Өөдрөг үзэл, сэтгэл хангалуун байдал нь зөв эхлэл авчирна. Тэмүүлэл таны амьдралыг гэрэлтүүлж, хайр дурлал романтик харилцаанд эерэг нөлөөл үзүүлж байна. Харин долоо хоногийн сүүлээр хэрэггүй амлалт үүрэг хүлээхгүй байхыг хичээ. Тэнцвэрт байдлаа хадгалж үлдэхийн тулд чухал зүйлсдээ анхаарлаа хандуул. Гэнэтийн мэдээ гэр бүлийн асуудлыг хурцатгана. Аливаа зүйлийг шинээр эхлэх нь эргэлзээтэй үр дүнд хүргэж болзошгүй. Мэргэжлийн хувьд өсөн дэвжих мэдээлэл, шинэ мэдлэг хүлээн авахад тохиромжтой. Бүх хүч чадлаараа хайрын харилцаагаа авч үлдэхийг хичээ.
 
Загас: Харилцаа, холбоо тогтооход таатай үе. Арга ухаантай хүмүүс өөрийнхөө давуу талаар бусдыг алмайруулах болно. Ихэнх загасныхан олны хайр, хүндэтгэлийг хүлээх болно. Дээд шатны байгууллага удирдах түвшинтэй харьцахад таатай. Албан тушаал амжилттай ахиж чадвал цалин хөлс муугүй нэмэгдэнэ. Шинэ ажил төрөл эрхэлж, чухал зорилтуудыг шийдэхэд хүрнэ. Харин санхүү мөнгөний асуудалд нямбай хандаарай. Хураасан мөнгөө хэрхэн өсгөх тал дээр сайн судалгаа хэрэг болно. Аливаа ажил хэргийн амжилт нь таны өөрийн байр суурь, санхүүгийн сонирхлоо хамгаалах чадвараас их шалтгаална. Хуримтлуулсан мөнгөө хөрөнгө оруулалт болговол богинохон хугацааны ашиг олно гэж бүү найд. Мөрийтэй тоглоом таныг баян болгохгүй. Ихээхэн мөнгө аз сориход алдаж болзошгүй. Бичиг баримт бүрдүүлэхтэй холбоотой хүндрэлүүд гарч болзошгүй. Хөнгөмсөг үйлдлээс өөрийгөө татан авахад хүнд байна. Хэт ядарснаас бие тавгүйтэж магадгүй. Бэртэл гэмтэл болон өвдөлтөөс болгоомжил. Зайлшгүй нөхцөл тулгарахгүй бол онцгой санаачилга гаргах хэрэггүй. Аливаа эрсдэлээс алдагдал хохирол хүлээх болно. Долоо хоногийн сүүл рүү ойрын эсвэл гадаад харилцааг сайжруулах томоохон үйл ажиллагааныхаа үндэс суурийг тавь. Санхүүгийн байдал урьдын л түвшинд байна. Ажил хэргийн ахиц, дэвшилтээс шалтгаалан сэтгэл санаа сайхан, өөдрөг байна. Өөртөө итгэлтэй байдал аажмаар өсөн нэмэгдэнэ. Гадаад төрхөө сайн анхаарч, өөрийгөө арчилж тордоорой. Хамгийн ойр дотнын хүн татгалзахыг зөвлөсөн ч та одоогийн ажилдаа амжилт олно гэж итгэлтэй байгаа бол учраа олж чадна. Гэхдээ өөрийн нөөц бололцоог бодитоор үнэл. Зорьсон зорилгоос тань хазайлгах боломжийг хэнд ч бүү олго. Одоо үед гэнэт мөнгөтэй болно гэж найдаад хэрэггүй. Гэр бүлд хэрүүл маргаан үүсэж магадгүй. Энэ үед та хурцдаж байгаа асуудлаа хойш тавилгүй шийдээрэй. Таны хатуу шаардлагаас зарим зүйл үүдэлтэйг сана. Аливаа мэдээллийг сайнаар хүлээн авахыг хичээ. Олны дургүйцлийг төрүүлэх үйлдэл гаргахаас болгоомжил.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26