Dark Light
Нийгэм | 2025-10-06

СУРРОНТОЙ БАНДИ НАРААС ҮҮССЭН СУРГАМЖ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Солонгосын кинонд гардаг үйл явдал Монголын амьдралд бодит хэрэг болсныг улсын тэргүүний 1-р сургуулийнхны хэлсэн муухай үгс, хийсэн увайгүй үйлдлүүд нотлохын цаагуур нотолж байна. Тоглоомын талбайд суррон унахаа болихыг шаардсан эмэгтэйг сурагчид нь бүлгээрээ, ээж аавууд нь бөөнөөрөө буллидэн доромжилж, багш, ажилтнууд нь хүртэл блоклож бухимдаж, захирал нь зандран загнасан байна. Сургуулийн захирал нь суррон унасан хүүхдүүдээ сургахын оронд сургуулийн нэр хүндээ л бодсоны ард ямар сургамж үүсэж байна вэ? 
Хүүхдийн бүү хэл үүхдийн амнаас гарахааргүй өмхий үгээр ээж шигээ хүнийг буллидсан өсвөр насны хөвгүүдийн ч, үе тэнгийн дээрэлхэлтэнд өртсөн сурагчдын эрх, тоглоомын талбайд гарахад ойрхон шоглоом сургуулийн нэр хүндээс үнэтэй юм уу? Хүмүүжилгүй хүүхэд д аавдаа ховлоод, аав нь иргэн Г.Уянга руу чамд эр хүн дутаа юу гэж чаатаар троллдож баригдаад, айсандаа өөрөө ээждээ ховлох гэж мэт эмээ өвөө нар хүртэл татагдан орсон байна. Улсын тэргүүний 1-р сургуулийн сурагчид, эцэг эхчүүд иргэн Г.Уянгыг тролддон, 100 гаруй үхээч хатаач, өмхий эрхтэнтэй гэх мэт чаатаар буллиджээ. Бурууг өөгшүүлээд байвал 2 жилийн өмнө нялх хүүхэдтэй ээжийг занаж зүхсэн, өчнөөн олон хүүхэд сургуулиа орхисон, сэтгэл санаагаар хохирсон баримтууд дэлгэгдлээ. 
Сургуулийн нийгмийн ажилтан Г.Галнаран шүгэл үлээсэн иргэний утсыг блоклох арга хэмжээ шуурхай авсан байна. Үүссэн асуудлын мөрөөр авах арга хэмжээ, үе тэнгийнхний ялгаварлал гадуурхлын баримтуудыг биш өсвөр насны хүүхдүүдийн илүү ирээдүйг блоколж байгаа юм. Гэр бүл хүүхэд, залуучуудын газар сум, хороо бүрд байцаагчтай, сургууль бүхэнд хариуцсан нийгмийн ажилтантай, төсөвтэй боловч ажлынх нь үр дүн иймэрхүү байна. Муу хүүхдүүд хэрэг хийсэн ч гэм зэм, гэсгээл шийтгэл хүлээдэггүйдээ эрэмшиж, насанд хүрээгүй юм чинь намайг хэн хэлхэв, нохойг хэн саахав болоод байна.  Монгол Улсад 14 настай хүүхэд зөвхөн Онц ноцтой хэрэг үйлдсэн бол хариуцлага хүлээх хуультай. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26