21 аймаг 330 сум, Улаанбаатар хот есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг хамарсан “Мөрөөдлийн гоол–2025” аваргуудаа тодрууллаа.
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор, Монголын Улсын Боловсролын яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Биеийн тамир, Спортын Улсын хороотой хамтран 21 аймаг, 330 сум, Улаанбаатар хотын есөн дүүргийн ЕБС-ийн сурагчдын дунд 2025 оны есдүгээр сарын 24-ний өдрөөс аравдугаар сарын 3-ны өдрүүдэд үргэлжилсэн “Мөрөөдлийн гоол–2025” энэ жилийн тэмцээнээ амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.
Энэхүү тэмцээн охид, хөвгүүдийн хоёр насны ангиллаар явагдсан бөгөөд аймаг, сум, дүүргүүдээс шалгарсан шилдэг 54 багийн 3500 гаруй сурагчид ур чадвараа дайчлан оролцож, аваргууд тодорлоо.
“Мөрөөдлийн гоол–2025” тэмцээний хаалтын арга хэмжээ /2025.10.03/ өдөр болж, аварга багууд шагналаа гардан авлаа.
Тэмцээнд дараах багууд аварга болон алт, мөнгө хүрэл, тусгай байранд орж шагнал хүртлээ. Тэмцээний дүн:
Охид – 13 насны ангилал
1-р байр — Дорнод аймгийн 1-р сургууль
2-р байр — Сонгинохайрхан дүүргийн 107-р сургууль
3-р байр — Баянзүрх дүүргийн 147-р сургууль
4-р байр — Говь-Алтай аймгийн 4-р сургууль
Охид – 15 насны ангилал
1-р байр — Орхон аймгийн 17-р сургууль
2-р байр — Өвөрхангай аймгийн “Олимп” сургууль
3-р байр — Хан-Уул дүүргийн 10-р сургууль
4-р байр — Чингэлтэй дүүргийн 72-р сургууль
Хөвгүүд – 13 насны ангилал
1-р байр — Баянгол дүүргийн 20-р сургууль
2-р байр — Чингэлтэй дүүргийн 24-р сургууль
3-р байр — Баянхонгор аймгийн “Номундалай” сургууль
4-р байр — Ховд аймгийн 1-р сургууль
Хөвгүүд – 15 насны ангилал
1-р байр — Баянзүрх дүүргийн 14-р сургууль
2-р байр — Баянгол дүүргийн “Оюуны Ундраа” цогцолбор сургууль
3-р байр — Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р сургууль
Тэмцээнд оролцсон бүх баг, тамирчдадаа баяр хүргэж, цаашдын спортын амжилт, хөгжил дэвшлийг хүсэн ерөөе! Ирэх жил “Мөрөөдлийн гоол-2026” тэмцээн үргэлжилж, ирээдүйн аваргуудаа тодруулах болно. Энэ жилийн аварга багууд хамгийн өндөр шагналын сантай буюу 200 сая төгрөгийн шагналыг хүртэж буй юм. Энэхүү хөрөнгө оруулалт нь тамирчдыг дэмжих, урам зориг өгөх, хөлбөмбөгийн спортыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилготой аж.