Улаанбаатар-Мандалговь-Даланзадгад чиглэлийн улсын чанартай хатуу хучилттай авто замын их засварын ажил 3 багцаар Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байна.
1. Дашзам ХХК-ийн гүйцэтгэж буй УБ-Мандалговь чиглэлийн 60-65 дэх 4.8 км авто замын суурь асфальт цутгалт авсан өнгөн цутгалт болон далан хөвөөний ажил хийгдэж байна. Мөн дээрх чиглэлийн 71-74 дэх 3 км авто замын суурь болон өнгөн асфальт цутгаж цагаан зураас, далан хөвөөний ажил үлдээд байна.
2. “Ди Вай Кэй Би” ХХК-ийн гүйцэтгэж буй Мандалговь-Даланзадгад чиглэлийн 73-89 дэх 16 км авто замын 72-80 дэх 8 км авто замын суурь болон өнгөн асфальт цутгаж цагаан зураас, далан хөвөөний ажил хийгдэж байгаа бол үлдсэн 8 км авто замын газар шороо, хиймэл байгууламжийн ажил бүрэн дуусч асфальт цутгахад бэлэн болжээ.
3. “Хурдны зам” ХХК-ийн гүйцэтгэж буй Мандалговь-Даланзадгад чиглэлийн 89-103 дэх 14 км авто замын 94-103 дэх 9 км авто замын суурь болон өнгөн асфальт цутгаж цагаан зураас, далан хөвөөний ажил хийгдэж байгаа бол үлдсэн 5 км авто замын газар шороо, хиймэл байгууламжийн ажил бүрэн дуусч асфальт цутгахад бэлэн болсон байна.