Цагдаагийн байгууллагаас энэ оны эхний 9 сарын байдлаар 92.264 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, өнгөрсөн 7 хоногт 652 хэргийг нь шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүллээ.
Бүртгэгдсэн хэргийг ангиллаар нь авч үзвэл
- Хүний амь насыг хохироосон 12,
- Бусдын биед халдаж, хохирол учруулсан 274,
- Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 19,
- Өмчлөх эрхийн эсрэг 179,
- Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 7,
- Хүрээлэн байгаа орчны эсрэг 13,
- Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 130, бусад төрөлд хамаарах 19 хэрэг байна.
Мөн өнгөрсөн долоо хоногт Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 156.137 гомдол мэдээлэл бүртгэгдэж, 155.868 иргэний үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж нийт зөрчлийг шийдвэрлэсэн байна.
Бүртгэгдсэн зөрчлийн хэргийг ангиллаар нь авч үзвэл:
Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 4.106,
Танхайрах 274
Хүний биед халдах 338,
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 348,
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 148.921 бусад 1.881 зөрчил байна.
Дээрх 155.868 зөрчлийг шийдвэрлэлтийн төрлөөр нь авч үзвэл
-Шүүхээс баривчлах шийтгэл оногдуулсан 357,
-Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, давтан зөрчил гаргасан үндэслэлээр баривчилж, эрх хассан 174,
-Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 709 иргэнийг торгож, Эрх хасах шийтгэл оногдуулсан бол 154.628 иргэн, хуулийн этгээдийг торгох шийтгэл оногдуулжээ.
Мөн Хүүхдийн эрхийг зөрчсөн 80 иргэнд 23,500,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 279 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, 4669 иргэнийг 6.915.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.