Dark Light
Нийгэм | 2025-10-06

АВТО БОЛОН ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ДЭД БҮТЭЦ БҮХИЙ БАЙРШИЛД ДЦС-5-Г БАРИНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын эрчим хүчний салбар нь Төв, Баруун, Зүүн болон Алтай-Улиастай гэсэн дөрвөн системээс бүрддэг. Нийслэл Улаанбаатар хотын хувьд цахилгаан, дулааны тогтвортой байдлыг хангах хүрээнд Дулааны тавдугаар цахилгаан станц төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, ТЭЗҮ-ийг боловсруулан, хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох уралдаант шалгаруулалт зарласнаар “Митайм интернэйшнл” ХХК шалгарч,  гэрээ байгуулаад байна. Тус станцыг одоогийн Дулааны хоёрдугаар станцын үнсэн сангийн талбайд барихаар төлөвлөсөн. Тухайн байршлыг сонгох болсон шалтгаан нь харилцаа холбоо, авто болон төмөр замын тээврийн дэд бүтэц сайтайгаас гадна түлш, үнс агуулах талбай нь бэлэн байгааг тооцоолжээ. 
 
"Хөбэй эрчим хүчний судалгаа, зураг төслийн хүрээлэн" нь тус төслийн тоног төхөөрөмж, бүтээцийн зураг төслийг боловсруулахдаа жилийн хамгийн хүйтэн үеийн температур, газар хөдлөлтийн ачааллын үзүүлэлтийг ашиглаж тооцоолсон байна. Мөн нүүрсний хангамжийн хувьд, Багануур, Шивээ-Овоогийн уурхайгаас станц хүртэл төмөр замаар тээвэрлэхээр ТЭЗҮ-д тусгажээ. Тус станц нь 340 гкал дулаан, 300 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай байх бөгөөд нийслэлийн баруун бүс буюу нийт 40 мянган айл бүхий Таван шар, 21 дүгээр хороолол, “Хилчин” хотхон, Баянхошуу, 3-4 дүгээр хороолол, нэгдүгээр хорооллыг дулаанаар хангах төлөвлөгөөтэй юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26