Dark Light
Нийгэм | 2025-10-06

“ТАТАР” ХАМТЛАГИЙН “АРДЫН БАГШ” ДУУНЫ ЭЗЭН

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Татар” хамтлагийнхан "Багш нарын баярын өдөр"-өөр “Ардын багш” дууныхаа эзэнтэй уулзжээ. Тус хамтлагийнхан нийслэлийн 39 дүгээр сургуулийн нэг ангийнхан. Дууны эзэн нь тэдний ангийн багш Б.Сономбалжир ажээ. Сонирхуулахад, “Ардын багш” дууг “Татар” хамтлаг 2002 онд зохиож, мөн ондоо сонсогчдод хүргэсэн бөгөөд тус хамтлагийн “Татар” цомогт багтсан байдаг. “Татар” хамтлагийн өөрсдийн бодит түүхээс сэдэвлэсэн “Татар” уран сайхны киног бүх кинотеатруудаар үзэгчдэд хүргэж буй. Эл уран бүтээлд тэдний “Ардын багш” дууны эзний дүрийг жүжигчин Д.Ганцэцэг бүтээсэн. Мөн тус киноны гол дүрүүдийг бүтээсэн жүжигчин Х.Сумъяадорж, Н.Түвшин, Б.Тэмүүжин нар “Ардын багш” дууг шинэчлэн дуулж, дүрсжүүлсэн юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26