БИЛГИЙН ТООЛЛЫН 15 2025.10.07 МЯГМАР ГАРАГ
НАМРЫН ДУНД ХӨХӨГЧИН ТАХИА САРЫН ДӨРВӨН НОГООН ШАРАГЧИН ТАХИА ӨДӨР
Үс засуулбал: Өлзийтэй сайн
Наран ургах, шингэх: 07.00-18.20
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Мунхрахуй
Суудал: Уул
Аргын тооллын аравдугаар сарын 7, Ангараг гараг. Билгийн тооллын 15, Дэлгэрүүлэгч одтой, шарагчин тахиа өдөр. Өдрийн наран 07:00 цагт мандан, 18:20 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.