Dark Light
Нийгэм | 2025-10-06

НУМ: УДААШИРЧ БАЙГАА АЖИЛДАА ШИЙДЭЛ ОЛОХ ӨДӨР

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны аравдугаар сарын 7-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Бэлэн болсон төлөвлөгөөнд өөрчлөлт гарч болзошгүй. Эрүүл мэндээ сайн хамгаал. Эрч хүч илт буурч, ядарч байгаагаа мэдэрнэ. Архаг хууч өвчнүүд сэдэрч болзошгүй. Халдварт өвчин болон гэнэтийн халдлагаас сэргийлэх бүх бололцоотой арга хэмжээг ав.
 
Үхэр: Ухаалаг алхам өнөөдөр таны мөнгө болон цагийг хэмнэнэ. Мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх тал дээр анхаар. Цагийг хий хоосон бүү өнгөрүүл. Өөрт зайлшгүй хэрэгтэй зүйлээрээ хичээллэх цаг гарга. Аливаа гэрээ хэлэлцээрт ухаалаг байж өөрийн ашиг сонирхлоо хамгаал. Ингэж чадвал материаллаг байдал тань дээшилж, сайхан амьдрах боломжтой болно.
 
Ихэр: Сандарч уймарсан байдлаас болж алдаа гаргаж болзошгүй. Сэтгэл санааны хямралаас хурдан гарахыг хичээ. Аль болох их унтаж, ашиг шимтэй шинэ хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Эрүүл амьдралын хэмнэлд орох нь чухал. Ойр дотнын хэн нэгэн тань тусална.
 
Мэлхий: Танд хэцүү үед найдах найз нөхөд байгаа эсэхийг тооцож үз. Аливаад шударга ханд. Ажил хэргээ аль болох тааваараа хийхэд болно. Адгуу яаруу зан өнөөдөр хэрэггүй. Гэхдээ анхаарлаа сулруулж болохгүй. Зарим шийдвэр шинэ өөрчлөлт авч ирнэ. Хуримтлуулсан туршлагаа ашиглах цаг үе.
 
Арслан: Шинэ ажил хэрэг эхлүүлж байгаа хүмүүс амжилт олно. Энэ үед маш идэвхтэй байж, эртнээс төлөвлөсөн санаагаа хэрэгжүүлэхийг хичээ. Харин их мөнгө олсон ч хурдан үрэх бололтой. Элдэв худал амлалтаас болж хайртай хүнтэйгээ муудалцаж болзошгүй. Хэлэх үгээ сайтар эргэцүүл.
 
Охин: Энэ өдөр хоёрдмол шинжтэй байна. Иймээс бүхнийг урьдчилж бодож хий. Хувийн амьдралаа өөрчлөхөд таагүй. Тогтвортой нөхцөлд таны сэтгэл зүрх амар тайван байх болно. Гэнэтийн үйл ажиллагаанд оролцох бол болгоомжтой байхад илүүдэхгүй. Ойр дотнынхоо хүний чухал асуудалд анхаарал хандуул.
 
Жинлүүр: Шинэ мэдлэгийг хүлээж авах чадвар нэмэгдэнэ. Харин эрч хүч буурах тул аливаа өөрчлөлтөөс болж санаандгүй алдаа гаргаж мэднэ. Зарим тийм ч ноцтой бус шалтгаанаас болж асуудал үүсэж болзошгүй. Өөрийгөө их ядраавал эрүүл мэнд хямрах учир хэт хичээх гэсний хэрэггүй.
 
Хилэнц: Санхүүгийн үйл ажиллагаанд төлөвлөөгүй орлого орж ирэх магадлалтай. Гэхдээ мөрий тавьж азаа үзэж болохгүй. Гэр бүлийн харилцаанд нааштай нөлөөлөх үйл явдал болно. Хайрын харьцаандаа үнэнч, итгэлтэй бай. Од эрхсийн нөлөө үнэнч харьцаатай хосуудыг баярлуулна.
 
Нум: Удааширч байгаа ажилдаа шийдэл олох өдөр. Түргэн зуур шийдвэр гаргах нөхцөл байдалд орвол зөн совиндоо найд. Өмнө тавьсан өр төлбөрөө төлж дуусга. Та нөхцөл байдлыг өөрийн талд өөрчлөхийг хэчнээн хичээвч болохгүй юм гэдэг бүтэхгүй бололтой. Гэхдээ цагаа олж авсан арга хэмжээ хожим таны өмнө гайхалтай ирээдүйг нээж өгнө.
 
Матар: Аливаад болгоомжтой, ул суурьтай хандахын зэрэгцээ шинэ амжилтад хүрэх зориг эрмэлзэл ч чухал үе. Ажил хэрэгт таны байр суурь өөрчлөгдөхөд бэлэн бай. Та өөрийн хүчээр эсвэл ашигтай гэрээний ачаар санхүүгийн амжилтад хүрч чадна. Мөн олныг өөртөө татах чадвар ч нэмэгдэнэ.
 
Хумх: Та бусдаас хараат байхыг хүсэхгүй бололтой. Өөрийн дотоод ертөнцдөө анхаарлаа төвлөрүүл. Залуу хүмүүс эрүүл мэнд болон хичээл сурлагадаа эртнээс анхаар. Эрүүл хүнс түлхүү хэрэглэ. Мөн рашаан ус сайн ууж бай. Байгалийн витамин хэрэглэж, дархлаагаа дэмж.
 
Загас: Зайлшгүй нөхцөл тулгарахгүй бол онцгой санаачилга гаргах хэрэггүй. Аливаа эрсдэлээс алдагдал хохирол хүлээх болно. Албан тушаал амжилттай ахиж чадвал цалин хөлс муугүй нэмэгдэнэ. Өнөөдөр санхүү мөнгөний асуудалд нямбай хандаарай. Хураасан мөнгөө хэрхэн өсгөх тал дээр сайн судалгаа хэрэг болно.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26