"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны аравдугаар сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 6,4 мянган тонн баяжуулсан коксжих нүүрсийг анх удаа БНХАУ-ын Цао Фейдянь боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа.
БНХАУ-ын Цао Фейдянь боомт хүргэж өгөх нөхцөлтэй анхны арилжаанд 4 оролцогч оролцож нэг тонн нүүрсийг 165.6 ам.доллароор худалдан авч, нийт 1.1 сая ам.долларын үнэлгээ бүхий 6.4 мянган тонн нүүрсийг амжилттай арилжааллаа.
Өмнө нь Монгол Улс Гашуун сухайт-Ганц мод, Ханги, Шивээ хүрэн боомтоор нүүрсээ экспортод гаргаж байсан бол энэ удаа экспортын шинэ гарц нээж БНХАУ-ын зах зээлийн гүнд буюу гуравдагч орнуудтай хиллэдэг Цао фейдянь боомт руу хүргэж өгөх нөхцөлтэй арилжааг ийнхүү эхлүүллээ.
Цао Фэйдянь боомт нь БНХАУ-ын Хэбэй мужийн Таншань хотод, Бээжин хотоос 220 км, Тяньжин хотоос зүүн хойд зүгт 120 км-т байрладаг бөгөөд Бохайн эдийн засгийн чөлөөт бүст багтдаг гэдгээрээ онцлогтой. Хятадын хойд болон баруун хойд бүсийг Номхон далайгаар дэлхийн 70 улсын 110 гаруй боомттой холбодог чухал гарц юм.
Тус боомтод бүтээгдэхүүнээ хүргэж өгснөөр Монголын нүүрсний хэрэглэгчийн цар хүрээг нэмэгдүүлэх, зах зээлийг тэлэх, эцсийн хэрэглэгчдэд ойртох чухал ач холбогдолтой юм.