Dark Light
Нийгэм | 2025-10-07

“БАРАА МАТЕРИАЛ ЗАРНА” ХЭМЭЭН 52 ИРГЭНИЙГ ЗАЛИЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Цахим орчинд эд зүйл, бараа материал, үнэртэй ус худалдана, хүргэлтээр үйлчилнэ гэх агуулга бүхий төрөл бүрийн хуурамч зар байршуулж, 52 иргэнийг залилж их хэмжээний хохирол учруулж, залилах гэмт хэргийг амьдралын эх үүсвэр болгосон Л нь Монгол Улсын нутаг дэвсгэрээс оргон зайлсан байна. Уг этгээдийг интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсад эрэн сурвалжилж, Бүгд найрамдах турк улсад байгааг олж тогтоон, энэ оны наймдугаар сард шилжүүлэн авчирчээ. 
Энэ оны эхний есөн сарын байдлаар цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 35.3 хувийг залилах гэмт хэрэг эзэлж байна. Бараа материал захиалж залилуулсан 2443 гомдол мэдээлэл бүртгэгдсэн нь дийлэнх хувь нь байгаа юм. Цахим орчноос худалдан авч буй гурван бараа тутмын нэг нь залилан байх магадлалтай байх тул иргэд та бүхэн цахим орчноос бараа материал захиалахдаа урьдчилгаа төлбөр шилжүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.   

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26