Dark Light
Нийгэм | 2025-10-07

ХҮНИЙГ ХУУЛЬ БУСААР ХОРЬСОН 2 ХЭРГИЙГ ШАЛГАЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Бусдын эд хөрөнгийг авахаар хууль бусаар хорьж, 4 хоногийн туршид хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн этгээдүүдийн үйлдлийг шүүхэд шилжүүллээ. Уг хэргийн талаарх мэдээлэл цагдаагийн байгууллагад 2022 онд бүртгэгдсэн байна. 

Цагдаагийн байгууллагаас 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах объектуудад иргэн Б, Ч нарыг мөнгө өгөхгүй бол өөрт нь болон гэр бүлийн гишүүдэд нь хохирол учруулахаар заналхийлж, бие махбодод нь хүч хэрэглэсэн гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж хэрэг нотлогдвол зохих нөхцөл байдлыг тогтоож, Б зэрэг нэр бүхий 4 этгээдийг  хууль бусаар хорьсон, бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авахаар хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдлүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.6 дугаар зүйл, 13.4 дүгээр зүйлд тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж хэргийг энэ оны 10 дугаар сарын 03-ны өдөр прокурорын байгууллагад шилжүүллээ. 

Он гарсаар цагдаагийн байгууллагаас хүнийг хууль бусаар хорьсон 2, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн 34 хэргийг тус тус шалгасан байна.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26