Dark Light
Нийгэм | 2025-10-07

28 СУРГУУЛЬД 800 ШИРХЭГ IPAD ХАНДИВЛАЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Япон Улсын Чиба Технологийн Их Сургууль Улаанбаатар хотын алслагдсан дүүргийн 16 сургууль, Архангай аймгийн 6 сургууль, Увс аймгийн 5 сургууль, Төв аймгийн Батсүмбэр сумын 1 сургууль, нийт 28 сургуульд 800 ширхэг iPad хандивлалаа.

Тус их сургууль энэ оны нэгдүгээр сард мөн 550 ширхэг iPad хандивласан бөгөөд нийт 1350 төхөөрөмжийг үнэ төлбөргүй олгоод байна.

Чиба Технологийн Их Сургуулийн Гүйцэтгэх захирал Маэда Шюсаку “Энэхүү хандив нь Монгол Улсад мэдээллийн технологийн боловсролыг дэмжих, сурагчдын дижитал чадварыг нэмэгдүүлэх, боловсролын тэгш хүртээмжийг хангахад хувь нэмрээ оруулах зорилготой юм” гэлээ.

Хандивын ажлыг тус сургуулийн хүндэт профессор, Монгол Улсад сууж байсан Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан Шимизү Такэнори санаачлан зохион байгуулжээ.

Төхөөрөмжийг зорилтот бүлгийн болон тусгай хэрэгцээт сурагчдын сургалтад түлхүү ашиглах юм.


Эх сурвалж | Боловсролын яам
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26