Dark Light
Нийгэм | 2025-10-07

3.2 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
"Эрдэнэс Тавантолгой" ХК-д онцгой дэглэм тогтоосон гурван сарын хугацаанд борлуулалт, экспорт, тээврийг оновчтой зохион байгуулж ажилласны үр дүнд сарын дундаж борлуулалтыг 1.6 дахин, биржийн тээвэрлэлтийг 2 дахин, экспортыг 2 дахин, орлогыг 1.3 дахин нэмэгдүүлж ажиллалаа.  
Тухайлбал, 2025 оны аравдугаар сарын 1-ний байдлаар нийт 108 удаагийн нээлттэй цахим арилжаа зохион байгуулснаас 68 удаагийн арилжаа нь амжилттай болж 292.7 сая ам.долларын үнэлгээ бүхий 5.2 сая тонн нүүрсийг амжилттай арилжаалсан байна.  
Онцгой дэглэмийн хугацаанд нүүрсийг сорчлон борлуулахгүй байх бодлого баримталж 1/3 коксжих нүүрс болон эрчим хүчний нүүрсний борлуулалтыг нэмэгдүүллээ.  Хэдийгээр коксжих чанаргүй нүүрс борлуулсан ч компанийн ашиг, борлуулалт, экспорт, тээвэр бүгд өссөн үзүүлэлтэй байгаа нь компанийн бодлого үйл ажиллагаа, салбар хоорондын уялдаа холбоо сайжирсны үр дүн гэдгийг Бүрэн эрхт төлөөлөгчийн багийн ахлагч У.Бямбасүрэн онцоллоо. 
Түүнчлэн онцгой дэглэмийн хугацаанд нүүрсний экспортыг нэмэгдүүлж 2025 оны 07 сард 1.9 сая тонн, 08 дугаар сард 2.7 сая тонн, 09 дүгээр сард 3.2 сая тонн нүүрс Гашуунсухайт, Ханги боомтоор экспортолжээ. Есдүгээр сард экспортолсон нүүрсний хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бүх цаг үеийн хамгийн өндөр экспортын үзүүлэлт болж байна. 
Онцгой дэглэм тогтоохоос өмнө уурхайн техникийн бэлэн байдал 56 хувьтай байсан бол техникийн бэлэн байдлыг сайжруулж 81 хувь болголоо. Техникийн бэлэн байдал нэмэгдсэнээр уулын ажлын бүтээмж нэмэгдэх, уурхайн үйл ажиллагаа тасралтгүй хэвийн явах боломж бүрдсэн байна. Энэ мэтчилэн онцгой дэглэмийн гурван сарын хугацаанд авч хэрэгжүүлсэн ажлын үр дүнг Монгол Улсын Ерөнхий сайдад танилцуулаад байна.  
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар богино хугацаанд өндөр үр дүнтэй ажиллаж, Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хангах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Бүрэн эрхт төлөөлөгчийн баг болон компанийн удирдлагуудад Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийллээ. Ташрамд дурдахад, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгчийн багт Зам, тээврийн яамны Төмөр замын газрын дарга Х.Итгэлт Тээвэр, борлуулалт хариуцан ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26