2025 аравдугаар сарын 8-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Ээдрээтэй саналаас бүрэн салахад таатай өдөр. Болгоомжлол таныг элдэв алдаанаас хамгаалдаг боловч дараа нь сайхан боломжийг тань булаасан ч байж мэднэ. Мэдээж их мөнгөөр хохирох эсвэл ичиж улайхгүйн тулд ямар нэгэн алхам хийхийн өмнө бүх баримтуудыг тунгаан бодох нь өлзийтэй.
Үхэр: Энэ өдөр хайртай хүнээ баярлуулахад хамгийн тохиромжтой байна. Гаднын хов живд бүү анхаарлаа хандуул. Хайртай хүн тань хийсэн том жижиг бүх алдааг тань уучилж өршөөхөд бэлэн байна. Хэрэв гомдоосон бол энэ сайхан цаг мөчийг бүү алдаарай. Холоос ирэх мэдээ зарим сорилтыг дагуулж мэднэ.
Ихэр: Ажил хэрэг хэвийн болж байна. Аливаа харилцаа бүрэн ойлголцох байдалд орно. Зарим чухал зүйлд таны боломж давуу байна. Гэр бүлдээ илүү анхаар. Хайртай хүнийхээ сэтгэл зүрхэн дэх нууцыг хэдий чинээ нээж илрүүлж чадна, төдий чинээ та нарын харьцаа сайхан байх болно.
Мэлхий: Хамтрагч нарын дундах холбоог сайжруулах үе. Мөн өдөөн хатгалга, хуурамч үйл ажиллагаатай нүүр тулна. Зогсох цэгээ олж, ёс бус харилцаанаас нэг мөр холд. Үүнээс болж танилын хүрээ багасах ч чухал хүмүүс хажууд байсаар л байх болно.
Арслан: Өнөөдөр санхүүгийн үйл ажиллагаанд эерэг алхам хийгдэнэ. Хөрөнгөтэй холбоотой асуудал үүсэж магадгүй. Удирдах албаны хүмүүс бусдыг буруу зүйл хийсэн ч загнаж зэмлэх хэрэггүй. Гэр бүл, үр хүүхдүүддээ цаг гаргаж, анхаарал тавь. Тэдэндээ өөрийгөө илэрхийлэх боломжийг олго.
Охин: Өнөөдөр танаас сайхан санаа гаргах тул тулгарсан асуудлыг өөрийнхөөрөө шийдээрэй. Энэ үед хэн ч шийдвэрлэх мөчид тань шиг эрч хүч гаргаж чадахгүй. Та мөрөөдлийнхөө төлөө тэмцэх ёстой. Удахгүй сайхан мэдээ дуулдана.
Жинлүүр: Аз жаргал ойрхон байгаа мэт санагдана. Өнөөдөр бүхнийг амжуулахаар яараад хэрэггүй. Ихэнх хосууд хамтдаа аз жаргалтай байна. Амьдралд тусалсан хүмүүсийн талаар бүү март. Найз нөхөд бол таны найдвартай ар тал гэдгийг сана. Гэр бүлд таатай өөрчлөлт хүлээж байна.
Хилэнц: Гэрээ байгуулах, санхүүгийн бичиг баримтад гарын үсэг зурах зэрэгт анхааралтай бай. Гаргасан алдааны төлөөс хатуухан хариуцлага тулгана. Туйлын нягт нямбай байдал буруу тооцоо хийхээс сэрэмжилж чадна гэдгийг танд зөвлөе. Ажил төрөл маш их байх тул амрах, спорт танхим ч очих цаг зав олдохгүй болно.
Нум: Чухал уулзалт болбол та ухаалаг байх хэрэгтэй болно. Таны биеэ авч явах байдлаас байр суурь бэх бат байх эсэх нь хамаарна. Хамгийн гол нь өөрийнхөө үнэ цэнийг бүү алд. Энэ өдөр эрүүл мэндтэй холбоотой асуудал гарч болзошгүйг од эрхэс анхааруулж байна. Найз нөхөд болон ойр дотнынхонтойгоо харилцаагаа сайжруул.
Матар: Бүх зүйлийн хэв хэмжээг тохируул. Эс бөгөөс таны хэт улайрдаг байдал тань таагүй тохиолдолд хүргэж болзошгүй. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой үйл ажиллагаа амжилттай шийдэгдэнэ. Бизнес эрхлэгч нар ашигтай арилжаа хийх бололтой.
Хумх: Ердийн уур амьсгал хэвээр үргэлжилнэ. Хуучны холбоо хэлхээ бэхжүүлэх эсвэл шинэ танилтай болох зэрэгт таатай. Найз нөхөд, ойр дотнынхонтойгоо сонирхолтой ажил хэрэгжүүлж чадна. Зарим хүмүүс танд улам найдвартай, дотнын хүн гэдгээ батална. Тайван орчинд цагийг өнгөрөөхийг хүсэх боловч зарим хүмүүст өөр төлөвлөгөө байгааг зөвөөр хүлээн ав.
Загас: Өнөөдөр аливаа ажил хэргийн амжилт нь таны өөрийн байр суурь, санхүүгийн сонирхлоо хамгаалах чадвараас их шалтгаална. Хуримтлуулсан мөнгөө хөрөнгө оруулалт болговол богинохон хугацааны ашиг олно гэж бүү найд. Мөрийтэй тоглоом таныг баян болгохгүй. Ихээхэн мөнгө аз сориход алдаж болзошгүй. Сэтгэлээ тайван байлгахгүй бол бусад үеэс илүү зардал гарна.