Dark Light
Нийгэм | 2025-10-07

ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ШАРХАДСАН ИРГЭНД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын UNMISS энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний XV ээлжийн мотобуудлагын батальоны алба хаагчид НҮБ-ын мандатад заагдсан үүргээ чадварлагаар биелүүлжээ.  
Тодруулбал, Жамжанг суурингийн Ажоунг Тонк дүрвэгсдийн хуарангийн оршин суугч Мухаммэд Мажар гэх 39 настай иргэн баруун хөлийн шилбэндээ буудуулж хугарснаас хойш 1 жил өнгөрсөн, эмнэлгийн тусламж авч чадаагүй, өнөөг хүртэл хөл нь эдгэрээгүй байгаа талаараа захидал бичин тус бүс нутагт үүрэг гүйцэтгэж буй "Зэв" баазаас тусламж хүсжээ. Харин уг баазад үүрэг гүйцэтгэж буй манай энхийг сахиулагчид түүнд эмнэлгийн анхан шатны тусламжийг цаг алдалгүй үзүүлж НҮБ-ын дүрвэгсдийн асуудал хариуцсан байгууллага (UNHCR)-ийн удирдлага, ажилтнуудад  хүлээлгэн өгчээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26