Dark Light
Нийгэм | 2025-10-08

Ч:71А ЧИГЛЭЛИЙН АВТОБУСНЫ ТООГ ХОЁРООР НЭМЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баянзүрх дүүргийн 26, 36-р хорооны иргэдээс Ч71 чиглэлийн автобусны хүртээмжийг нэмэгдүүлэх хүсэлтийг Нийтийн тээврийн бодлогын газарт ирүүлжээ.  Нийтийн тээврийн бодлогын газар ирүүлсэн хүсэлтийг судлан зорчих эрэлтэд үндэслэн нийтийн тээврийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, автобусны хүлээгдлийн хугацааг багасгах зорилгоор богино эргэлтийн Ч:71а чиглэлийн автобусны тоог хоёроор нэмлээ.

Энэхүү чиглэл нь “Дүнжингарав худалдааны төв-Баянмонгол хороолол-МУБИС-Сүхбаатарын талбай” чиглэлд үйлчилдэг бөгөөд хүлээгдлийн хугацаа 22 минутаас 12 минут болгон буурах боломжтой. Өөрчлөлтийг өнөөдрөөс буюу 2025 оны 10-р сарын 08-ны өдрөөс мөрдөж эхэллээ. Үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 утсаар 24 цагийн турш хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26