Dark Light
Нийгэм | 2025-10-08

АРАВДУГААР БОГД ГЭГЭЭНИЙ ДҮРИЙГ ГАРДУУЛЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр /2025.10.08/ Монголын бурхны шашинтны төвийн Тэргүүн лам нарын зөвлөлийн хурлын Тэргүүн их хамба ламын Ажлын албаны дарга, гавж Д.Нямсамбуу лам Хэнтий аймагт зочилж тус аймгийн нийт лам хуврагуудтай уулзан Монголын бурхны шашинтны төвийн бодлого, үйл ажиллагаа, цаг үеийн томоохон ажлуудын талаар мэдээлэл хүргэж, "Монгол орны хүрээ хийдүүдийн жаяг, цааз"-ыг уншиж танилцуулан, сумын хийдүүдийн тэргүүн лам нарт Монголын бурхны шашны тэргүүн Аравдугаар Богд гэгээний дүрийг гардууллаа.

Уг арга хэмжээний дараа гавж Д.Нямсамбуу Хэнтий аймгийн "Хан хэнтий" чуулгад лам хувраг, сүсэгтэн олонд уламжлалт бурхны шашны мөн чанар, ёс суртахуун, бясалгал, сэтгэлийн эрүүл мэндийн тухай айлдвар айлдаж богино хэмжээний бясалгал хөтөлсөн ба энэхүү хичээлд 100 гаруй хүн хамрагдлаа.

Мөн Хэнтий аймгийн Засаг дарга Д.Аюурбунь тэргүүтэй удирдах албан тушаалтнуудтай уулзаж ард иргэдийг соён гэгээрүүлэх чиглэлээр хамтран ажиллах тухай санал солилцлоо. 


Эх сурвалж | Гандантэгчэнлин Хийд
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26