Dark Light
Нийгэм | 2025-10-08

БОГД ХААНЫ ӨВЛИЙН ОРДНЫГ ЗАСВАРЛАХАД ЭНЭТХЭГТЭЙ ХАМТАРНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хооронд байгуулах “Богд хааны өвлийн ордныг хамгаалах, сэргээн засварлах” санамж бичигт гарын үсэг зурах эрхийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрамд олголоо. Санамж бичгийн хүрээнд Богд хааны өвлийн ордныг олон улсын сэргээн засварлалтын түвшинд сэргээн засварлаж, түүх, соёлын үл хөдлөх дурсгалын эх төрх, бүрэн байдлыг хамгаалах, насжилтыг нь уртасгах, бэхжүүлэх, гадаад болон дотоод орчныг нь сайжруулах, дотор орчинд байх үзүүлдэг дэглэлтийн төлөвлөгөөг шинэчлэн дотоод, гадаадын үзэгчдийн тав тухыг хангах, соёлын биет өвийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах ажлыг гүйцэтгэнэ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26