Dark Light
Нийгэм | 2025-10-08

ЦУОШГ: ГОЛ МӨРНҮҮД 10 САРЫН СҮҮЛЭЭР МӨСТӨЖ ЭХЭЛНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол орны нийт гол, мөрөнд 10 дугаар сарын адаг болон 11 дүгээр сарын эхэн үед мөсний үзэгдэл ажиглагдаж 1 сарын хугацаанд мөсний үзэгдэл идэвхтэй үргэлжилсээр 11 дүгээр сарын сүүлээр битүү мөсөн бүрхүүл тогтдог. Харин энэ жилийн хувьд намрын мөсний үзэгдэл томоохон гол мөрнүүд олон жилийн дунджаас 10-25 хоногоор оройтож 10 сарын сүүлээр эхлэх төлөвтэй байна.
Прогнозоос харахад ихэнх гол мөрөнд битүү мөсөн бүрхүүл 11 дүгээр сарын сүүлийн 10 хоног болон 12 дугаар сарын эхний 10 хоногт тогтох төлөвтэй байгаа хэдий ч энэ жил гол мөрөн, нуурын мөсний зузааны даац хүн, мал, машин техник явахад аюулгүйн хэмжээнд хүрч чадахгүй гэдгийг анхаарч, мөс цөмрөх аюулаас болгоомжлохыг ард иргэдэд сануулж байна.
 

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26