“УБТЗ” ХНН-т 3 дахь жилдээ ажиллаж буй, “Улхын-Овоо” зөрлөгийн жижүүр М.Оюунзул галт тэрэгний ноцтой осол, сүйрэл гарахаас сэргийлж ажиллажээ. Тэрбээр энэ оны наймдугаар сард зөрөн өнгөрч байсан галт тэрэгний гар тоормосны суурь нь гагнаасаараа хугарсан байсныг илрүүлж, улмаар зүтгүүрийн бригадад мэдэгдсэн байна. Ингээд яаралтай арга хэмжээ авч, их хэмжээний хохирол учрахаас сэргийлж чаджээ. М.Оюунзул өмнө нь буюу энэ оны хоёрдугаар сард мөн адил галт тэрэгний гэмтлийг илрүүлж байсан аж.
Нийгэм | 2025-10-08
Сэтгэгдэл бичих