Dark Light
Нийгэм | 2025-10-08

БИЛГИЙН ТООЛЛЫН 18

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
БИЛГИЙН ТООЛЛЫН 18 2025.10.09 ПҮРЭВ ГАРАГ 
НАМРЫН ДУНД ХӨХӨГЧИН ТАХИА САРЫН ХОЁР ХАР ЦАГААГЧИН ГАХАЙ ӨДӨР 
Үс засуулбал: Эд малын гарлагатай 
Наран ургах, шингэх: 07:03-18:16 
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Суудал: Хий 
Аргын тооллын аравдугаар сарын 9, Бархасбадь гараг. Билгийн тооллын 18, Гоё хүүхэн одтой, цагаагчин гахай өдөр. Өдрийн наран 07:03 цагт мандан, 18:16 цагт жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, хонь, нохой, үхэр жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, хараал, жатгыг буцаах, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Балжинням өдөр. Дашням өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26