Dark Light
Нийгэм | 2025-10-08

ИХЭР: АШИГ ОРЛОГО ӨСНӨ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны аравдугаар сарын 9-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Нийгэм улс төрийн тогтворгүй нөхцөл байдал, зарим нэг өөрчлөлтүүд таны хувийн ашиг сонирхлыг ч хөндөнө. Тооцоотой байсан ч гэнэтийн зарлагаас зайлсхийж чадахгүй. Та өөрийн болон түншүүдийнхээ боломжийг хэтрүүлэн үнэлснээс нэлээд ээдрээтэй санхүүгийн нөхцөл байдал үүснэ.
 
Үхэр: Энэ өдрийн сонирхолтой үйл явдал танд гайхамшигтай дурсамжийг үлдээнэ.Харилцаа холбооныхоо үнэн чанарыг шалгаж амьдралын зөв зам дээр байгаа гэдэг итгэлийг олж ав. Гэвч энэ нь сэтгэл санааны ноцтой ачаалалгүй өнгөрөх магадлал бага. Эрүүл мэнддээ анхаарч, эрсдэл бага хий. Итгэлтэй хүмүүстэй хамтран ажилла.
 
Ихэр: Ашиг орлого өснө. Гэвч түүний ихэнх хэсэг нь урсгал зардалд зарцуулагдана. Тэвчээртэй байвал хувийн амьдралд хүсэн хүлээсэн үйл явдал тохиолдоно. Өндөр настай хүмүүс эрүүл мэндээ сайтар хяна. Тансаг худалдан авалт хийх хүслээ барь. Эс бөгөөс та нэлээд удаан хугацаанд арвилан хэмнэх байдлаар амьдрах болно.
 
Мэлхий: Үзэл бодол нэгтэй явцуу хүрээний найз нөхөд, танилууд таны амьдралд гол үүрэг гүйцэтгэнэ. Амьдралын хуучин хэлбэрээсээ салж шинэ нөхцөл байдал бий болго. Мэргэжлийн ажил хэрэг муугүй хэмнэлээр явагдана. Үүрэг даалгавар хүлээн авах бол хүлээх хариуцлагаа сайтар тооцоол.
 
Арслан: Энэ үед танд сонирхолтой, ашигтай ажил санал болгоно. Хямгач байх нь хэцүү үед бусдаас гуйхгүй байх боломж олгоно. Зардлаа хяна. Хэрэв хэн нэгэн танаас зээл авсан бол өрөө буцааж өгөхийг шаард. Өнөөдөр дарга удирдлага болон хамт олонтойгоо ямар нэг асуудлаар маргаж зөрчилдөх магадлал өндөр байна.
 
Охин: Аливаа нөхцөл байдлын өөрчлөлтөд түргэн шуурхай арга хэмжээ авах чадвар таны нэр төр, байр суурийг аврах болно. Энэ үед хий мөрөөдөн суух юм бол хөрөнгө мөнгө салхинд хийсэн одно. Найзархаг нөхөрсөг харьцаанд таатай. Үнэнч найзууд сэтгэл зүйн дарамтаа авч хаяж, тайвшрахад чинь тусална. Унтахынхаа өмнө бүх ажлаа түр мартан, тайван амрах хэрэгтэй.
 
Жинлүүр: Аливаа харилцаа холбоо ихээхэн болгоомжтой байдлыг шаардана. Ажил мэргэжлийн хүрээнд шинэ өөрчлөлт гарах магадлал өндөр. Өөрийгөө нээж харуулах олон шинэ боломж таны өмнө нээгдэнэ. Харин хайрын харилцаандаа сэтгэл гонсгор байна. Хайртай хүндээ бага ч гэсэн халамж тавиарай.
 
Хилэнц: Харилцаа холбоо тогтоох, хэрэгцээтэй мэдээлэл цуглуулах, шинэ ажил төлөвлөх зэрэгт сайн өдөр. Харин хирээс хэтэрсэн их ажил өөртөө бүү үүр. Хүн болгонд өөр өөрийн аз жаргалын хэмжээ байдгийг сана. Хоосон сээтэгнэлийн өмнө биеэ барьж чадахгүй байх магадлалтай.
 
Нум: Орлогын хуучин эх үүсвэртээ их найдах нь таныг үйл ажиллагааны шинэ төрөлд шилжихэд саад учирч болзошгүй. Таны материаллаг бааз суурь ямар түвшинд байгаагаас үл хамааран нэгэн хэвийн байдал уйтгартай байх бололтой. Хэрэв ажлаасаа гарахаар шийдсэн бол сэтгэл санааны дарамт үүсэж болохыг анхаар. Өөрийн зорилгоо зөв тодорхойлох үе.
 
Матар: Аяллаар явах болон шинэ танилуудтай харилцаа холбоо тогтооход сайн өдөр. Харин ойр дотнын хүнтэй холбоотой санаа зовоосон зүйл илэрнэ. Хэрэв цагийг нь олж учрыг нь олохгүй бол та нарын харьцаа мухардалд орж болзошгүй. Бусдыг бүү шүүмжил. Таагүй харилцаанаас холхон бай. Эрүүл мэндийнхээ төлөө шинжилгээ хийлгүүлэхэд гэмгүй.
 
Хумх: Тайван бодож, санаснаа бодит ажил болговол хүч чадлаар дүүрэн байна. Зарим хүмүүс зохион бүтээх, урлагийн салбараас магтаал сайшаал хүлээж олонд танигдана. Өөдрөг үзэл, сэтгэл хангалуун байдал нь зөв эхлэл авчирна. Тэмүүлэл таны амьдралыг гэрэлтүүлж, хайр дурлал романтик харилцаанд эерэг нөлөөл үзүүлж байна.
 
Загас: Дээд шатны байгууллага удирдах түвшинтэй харьцахад таатай өдөр. Шинэ ажил төрөл эрхэлж, чухал зорилтуудыг шийдэхэд хүрнэ. Бичиг баримт бүрдүүлэхтэй холбоотой хүндрэлүүд гарч болзошгүй. Хөнгөмсөг үйлдлээс өөрийгөө татан авахад хүнд байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26