Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирлын 2025.06.02-ны өдрийн А/173 тоот “Хөтөлбөр батлах тухай” тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарч буй ажилтнуудын ажлын үр дүн, амжилт, гавьяаг хамт олонд алдаршуулан танилцуулж, хүндэтгэл үзүүлэх зорилгоор уг хөтөлбөрийг баталсан.
Монгол улсын эрүүл мэндийн салбарт тэр дундаа Улсын нэгдүгээр төв эмнэлэгт амжилт, үр бүтээлтэй ажилласан Эрчимт эмчилгээний тасгийн зөвлөх эмч, Монгол улсын хүний гавьяат эмч Ц.Ганбатад хамт олон нь хүндэтгэл үзүүллээ.
Эмнэлгийн Ерөнхий захирал Л.Бямбасүрэн, Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал О.Баярмаа, Сувилахуй эрхэлсэн дэд захирал Ц.Амаржаргал, Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Л.Мөнх-Очир нар талархал илэрхийлж, үг хэлэн эмнэлгийн удирдлагуудын төлөөлөл, Эрчимт эмчилгээний тасгийн хамт олны төлөөлөл баяр хүргэн хүндэтгэлийн үйл ажиллагаанд оролцлоо.
Эрчимт эмчилгээний тасгийн зөвлөх эмч, Монгол улсын хүний гавьяат эмч Ц.Ганбат 36 жил 100 жилийн түүхтэй хамт олны нэгэн хэсэг болж ажиллажээ.
Эх сурвалж
| УНТЭ
|