Зам, тээврийн салбарын 7 хоногийн статистик мэдээллийг танилцуулж байна.
Зорчигч тээвэр: 2025.10.05-ны байдлаар салбарын хэмжээнд оны эхнээс өссөн дүнгээр нийт 113.3 сая зорчигч тээвэрлэж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.7 хувиар өссөн байна. Үүнд:
Автотээврээр оны эхнээс өссөн дүнгээр 110.1 сая зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.8 хувиар өссөн ба үүнээс нийслэлийн тээврээр 108.3 сая зорчигч зорчжээ.
Төмөр замаар оны эхнээс өссөн дүнгээр 1.2 сая зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 19.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Агаарын тээврээр оны эхнээс өссөн дүнгээр 1.9 сая зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.3 хувиар өсжээ.
Ачаа тээвэр: 2025.10.05-ны байдлаар салбарын хэмжээнд оны эхнээс өссөн дүнгээр нийт ачаа тээвэр 96.8 сая тонн болж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.3 хувиар буурсан байна. Үүнд:
Автотээврээр оны эхнээс өссөн дүнгээр 62.3 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.7 хувиар буурсан.
Төмөр замаар оны эхнээс өссөн дүнгээр 34.7 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.0 хувиар өссөн.
Мөн 09.29-10.05-ны өдрийн хооронд Тавантолгой өртөөнөөс Гашуунсухайт өртөө рүү нийт 8 галт тэрэг, 432 вагон, 740 ачаатай чингэлэг буюу 24.8 мянган тонн нүүрс тээвэрлэсэн. Тус төмөр замаар 2025.10.05-ны өдөр хүртэл өссөн дүнгээр нийт 1.6 сая тонн нүүрс тээвэрлээд байна.
Агаарын тээврээр оны эхнээс өссөн дүнгээр 7.9 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.3 хувиар өссөн байна.