Dark Light
Нийгэм | 2025-10-09

ДӨТИЙН ДАВААНЫ ЗАМЫН ЗАСВАР ХИЙГДЭЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2025 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр арга хэмжээний хэрэгжилтийн хүрээнд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Наран багийн "Дөтийн даваа"-ны замын засварын ажил хийгдэж байна. Тус ажлыг "Хонгор Буурал" ХХК хийж гүйцэтгэж байна. Ажлын хүрээнд: 
Хайрган хучилттай замыг хэв зүрс гарган засаж тэгшлэх,
Буталсан чулуун ба хайрган хучилтад дүүргэлт хийх,
Үерийн усны хоолой цэвэрлэх, эвдрэл гэмтлийг засварлах,
Ус зайлуулах хоолойны хэв дүрсийг автогрейдерээр сэргээх, 
Авто машины хөдөлгөөнд саад учруулах чулууг цэвэрлэх, тэгшлэх зэрэг ажлыг хийж гүйцэтгэлээ. Энэхүү ажил хийгдсэнээр Есөнбулаг сумын Наран баг, мөн түүнчлэн Цээл, Халиун, Бигэр, Цогт сумын иргэд, малчид саад бэрхшээлгүй, аюулгүй зөрчих боломжийг нэмэгдүүлж байгаа юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26