БИЛГИЙН ТООЛЛЫН 19 2025.10.10 БААСАН ГАРАГ
НАМРЫН ДУНД ХӨХӨГЧИН ТАХИА САРЫН НЭГ ЦАГААН ХАР ХУЛГАНА ӨДӨР
Үс засуулбал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
Наран ургах, шингэх: 07:04-18:14
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Сэрэхүй
Суудал: Гал
Аргын тооллын аравдугаар сарын 10, Сугар гараг. Билгийн тооллын 19, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, хар хулгана өдөр. Өдрийн наран 07:04 цагт мандан, 18:14 цагт жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учрах” хэмээх сайн.