2025 оны аравдугаар сарын 10-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Хэрүүл маргаан үүсэж мэднэ. Бусдыг ойлгож, ойр орчныхоо хүмүүст дарамт шахалт үзүүлэхгүй байхыг хичээ. Ажил үүргээ ягштал биелүүлэхэд анхаарлаа төвлөрүүл. Шинэ мэдлэг олж авах, уран бүтээл туурвих зэрэг ажил амжилттай байна хэмээн од эрхэс амлаж байна.
Үхэр: Идэвхтэй харилцаа холбоо, аялал зугаалга хийхэд тохиромжтой өдөр. Нэгэн хэвийн үргэлжилж байсан цаг хугацааг өөрчилмөөр санагдана. Эрч хүчээ сэлбэх сайхан арга хэмжээ таныг татан оролцуулна. Олны дунд биеэ зөв авч явах тал дээр сайн зөвлөгөө танд хэрэг болж мэднэ.
Ихэр: Өөрийгөө эрч хүчтэй гэдгээ мэдэр. Шинэ танил, хамтран ажиллагсдынхаа зан үйлийг анхааралтай ажигла. Өөрийн байдлыг огцом, нэг дор сайжирна гэж бүү найд. Ажил хэргийн талаар өөдрөг санаа гарна. Оршин суух газар ч өөрчлөгдөх магадгүй.
Мэлхий: Энэ өдөр харьцангуй тайван байна. Ажил хэрэг амжилттай байж, санхүүгийн үйл ажиллагаа тогтвортой явагдана. Эелдэг байж, болж өгвөл хэнийг ч битгий гомдоогоорой. Гэхдээ ажил мэргэжлийн салбарт үзэл бодлоо хамгаалахад бэлэн байх хэрэгтэй. Өвөрмөц авьяас чадвараа ил гаргах хэрэгтэй болно. Ашиг орлого авчрах төсөлд мөнгөө оруул.
Арслан: Давуу талуудаасаа оновчтой ашиглавал нэр хүндээ дээшлүүлэх боломжтой болно. Мөнгөө зээлүүлсэн хүмүүс түүнийгээ эргүүлж авах талаар бод. Хүмүүстэй таагүй харьцаа үүсвэл хүлээцтэй бай. Яаран хийсэн тэнэг алхам хөрөнгө мөнгөний бэрхшээлд оруулж болзошгүй.
Охин: Эргэн тойрныхон тань таныг ойлгохгүй байсан ч бүү сөргөлд. Ухаалаг байвал хүсэл мөрөөдөл тань их хүч чармайлт зарахгүйгээр биелнэ. Гэхдээ санасан бодсоноо хэрэгжүүлэхдээ сэтгэл зүйгээ хянаж хүсэл мөрөөдөлдөө бодитоор ханд. Тооцоотой, тэвчээртэй хандан шийдвэр гарга. Хувийн амьдралын тулгамдсан асуудлуудад анхаарал хандуулж, ойр дотнын хүнтэйгээ эелдэг харилцвал тааламжтай байдал үүснэ.
Жинлүүр: Од эрхсийн нөлөө таны тав тухтай, аюулгүй байдлыг хамгаалж байна. Хүлээж байсан үйл ажиллагаагаа одооноос хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй. Өмнө нь шийдэгдээгүй байсан хуучин асуудал босож ирж магадгүй. Ажил хэргийн холбоо тогтоох, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурахад сайн. Харин мөнгө санхүүгийн талаар санаачилсан ажил зогсонги байдалд орж мэднэ.
Хилэнц: Урьдын алдаан дээрээ суралц. Амьдралын энэ сургамж талаар өнгөрөхгүй гэдгийг од эрхэс зөвлөж байна. Амьдралдаа хийх чухал хариуцлагатай алхмын цаг нь болсон боловч та энэ талаар яарахгүй байна. Эргэлзээтэй байдлаас салахын тулд өөрийнхөөрөө байх хэрэгтэй. Биеэ барин, ухаалаг байж хайртай хүнтэйгээ хамт бэрхшээлийг даван туулснаар мөрөөдлөө биелүүлэх өдөр ойртоно.
Нум: Шинээр ажил эхлэх болон ирээдүйтэй төсөлд нөлөө бүхий хүмүүсийг татах зэрэгт сайн үе. Танилын хүрээллээ тэлэх, сонирхолтой уулзалт хэлэлцээр хийх зэрэгт таатай. Эрч хүчээ зохион байгуулалттайгаар ашигла. Харин хэт их ажилд дарагдвал эрүүл мэнд таагүй байдалд орж болзошгүй.
Матар: Мэргэжлийн чадвараа сайжруулбал цаашид албан тушаал ахих боломж нээгдэж магадгүй. Шинжлэх ухааны болон нарийн мэргэжлийн хүмүүс шинжилгээ судалгаа хийхэд тохиромжтой цаг үе. Ажил, сурлагадаа онцгой анхаарах хэрэгтэй. Гадаад нөхцөл байдал тайван байх тул өмнө нь амжихгүй байсан ажлыг богино хугацаанд хийж чадна.
Хумх: Хэрэггүй амлалт үүрэг хүлээхгүй байхыг хичээ. Тэнцвэрт байдлаа хадгалж үлдэхийн тулд чухал зүйлсдээ анхаарлаа хандуул. Гэнэтийн мэдээ гэр бүлийн асуудлыг хурцатгана. Онцын шаардлагагүй, сонирхолгүй харилцаа холбооноос татгалз. Мөн эрүүл мэнд тогтворгүй байна. Аливаа зүйлийг шинээр эхлэх нь эргэлзээтэй үр дүнд хүргэж болзошгүй.
Загас: Ойрын эсвэл гадаад харилцааг сайжруулах томоохон үйл ажиллагааныхаа үндэс суурийг тавь. Санхүүгийн байдал урьдын л түвшинд байна. Ажил хэргийн ахиц, дэвшилтээс шалтгаалан сэтгэл санаа сайхан, өөдрөг байна. Өөртөө итгэлтэй байдал аажмаар өсөн нэмэгдэнэ. Гадаад төрхөө сайн анхаарч, өөрийгөө арчилж тордоорой.