Dark Light
Нийгэм | 2025-10-09

ӨДӨРТӨӨ +9...+11 ГРАДУС ДУЛААН

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Малчид, тээвэрчид, тариаланчдад зориулсан мэдээ: 10, 11-нд ихэнх нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө дулаан байна. 
 
2025 оны аравдугаар сарын 9-ний 20:00 цагаас 2025 оны аравдугаар сарын 10-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
 
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. 
Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 
Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр -10...-15 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, голын хөндийгөөр -4...-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +5…+10 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар -1...+4 градус дулаан, бусад хэсгээр 0...-5 градус хүйтэн, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -1...+4 градус, Увс нуурын хотгор, Хангайн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +4…+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +15...+20 градус, бусад нутгаар +8...+13 градус дулаан байна.
 
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -6...-8 градус, бусад хэсгээр 0...-2 градус хүйтэн, өдөртөө +9...+11 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө -6...-8 градус хүйтэн, өдөртөө +9...+11 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -7...-9 градус хүйтэн, өдөртөө +7...+9 градус дулаан байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00