Dark Light
Нийгэм | 2025-10-09

КИВИ, УСАН ҮЗЭМ, ИНТООР ЗЭРЭГ 15 ТӨРЛИЙН ЖИМС УРГУУЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
НИТХ-ын Ногоон хөгжлийн хорооны дарга Б.Золтуяа, хорооны гишүүн Д.Отгонсүрэн нар Налайх дүүргийн I хороо, Энгэр шанд гэх газар өөрийн эзэмшлийн хашаандаа дөрвөн улирлын хүлэмж барьж киви, усан үзэм, интоор, өргөст хэмх зэрэг 15 орчим төрлийн жимс, 26 төрлийн мод бут ургуулж байгаа иргэн Т.Батсүхийнхээр зочиллоо. Т.Батсүх 15 жил АНУ-д амьдарсан бөгөөд эх орондоо сайхан амьдрах хүслээ биелүүлж өөрийн хөдөлмөрөөр өнөөдрийн ногоон, эко амьдралаа бүтээж яваа аж. Тэрбээр, иргэд өрхийн орлогоо нэмэгдүүлэхийн тулд ухдаг бус ургадаг баялгаа түшиглээсэй гэв.
 
Т.Батсүх 2019 оноос хойш өрхийн бизнесээ эхлүүлжээ. Тэрбээр АНУ-ын Стрэтфорд их сургуулийн Бизнесийн удирдлагын магистр, 2014 онд АНУ-ын Харвардын их сургуулийн Удирдлагын менежмент, 2017 онд Монголын хүний нөөцийн удирдлагын академи, Хүний нөөцийн менежер зэрэг мэргэжлээр суралцжээ. Т.Батсүх Налайх, Багахангай, Багануур дүүргийг хөгжих зорилгоо нэгтгээд, биеэ түшиглэж хөгжөөсэй гэв.
 
Ховд аймгийн уугуул, Налайх дүүргийн суугуул тэрбээр эхнэр хоёр хүүхдийн хамтаар "Эко боловсролын төв" бий болгох, "Бумбын төгөл" дөрвөн улирлын цэцэрлэгт хүрээлэн байгуулах зорилготой амьдарч байна.
Т.Батсүх өрхийн тариалан эрхлэхээс гадна мод үржүүлгийн ажилдаа нэлээд анхаарч Монголын эрс тэс уур амьсгалд дасан зохицох чадвартай суулгац бойжуулахдаа нэлээд анхаарч байгаа гэнэ. Мөн тэрбээр хүлэмж хийж борлуулдаг бөгөөд зах зээлийн ханшнаас хямдаар борлуулдаг гэнэ. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26