Dark Light
Нийгэм | 2025-10-09

"АЛТАН ЦОМ"-Д ОРОЛЦОХ БАГУУДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монголын Үндэсний бөхийн холбооны “Алтан Цом”-ын барилдаанд оролцогч багийн эзэд, төлөөллүүдтэй энэ жилийн барилдааны журам, онцлог, зохион байгуулалтын талаарх нэгдсэн уулзалтыг өнөөдөр /2025.10.09/ Монгол бөхийн өргөөнд зохион байгууллаа. 
Уулзалтад  Үндэсний шилдэг компаниуд   “ЭМ СИ ЭС” ГРУПП ХХК, “ЭНЕРЖИ РЕСУРС” ХХК, “НУТГИЙН БУЯН ГРУПП” ХХК,   “МИГ ДААТГАЛ” ХХК,  “ХАТАНТ ИНТЕРНЭШНЛ” ХХК “АЛСЫН ЗАМ” ХХК,  “АПУ & ШУНХЛАЙ ГРУПП” ХХК, “НОРД РОУД” ХХК, “ОД ГРУПП” ХХК - ийн төлөөллүүд оролцож тэмцээний журмыг урьдчилсан байдлаар хэлэлцэж баталлаа. Үүнд: 
Баг тус бүр  8 гишүүнтэй байх, 
Үндэсний компаниуд 3 бөхийг  багтаа авах, 5 бөхийг сугалаагаар сонгох,
Багууд тойргоор барилдаж хамгийн олон даваа авсан 4 баг  плэй офф-ын шатанд шалгарч,  финалын шатанд 1, 3-р байрын төлөө өрсөлдөх, 
Шагналын сан 1,500,000,000 төгрөг байх, 
Монгол үндэсний бөхийн сурталчилгааны хүрээнд зарим тойргийн барилдааныг хилийн чанадад зохион байгуулж болох, 
Улиралд нэг удаа  урлаг, спорт, бусад салбарынхан оролцсон ОДДЫН БАРИЛДААН 
зохион байгуулагдах,
Багууд сонгосон бөхчүүдийнхээ  нэрсийг 2025.10.13-ны өдрийн дотор ирүүлэх, 
Баг бүрдүүлэх сугалааны үйл ажиллагаа 2025.10.20-ны даваа гарагт болохоор тогтлоо.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26