Dark Light
Нийгэм | 2025-10-10

АВТОМАШИНЫ ОСОЛД ӨРТСӨН 4 ИРГЭНИЙГ АВАРЧЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороонд автомашинд хүн хавчуулагдсан гэсэн дуудлагыг аравдугаар сарын 9-ний өдрийн 10:00 цагт онцгой байдлын газарт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн “Asia Motors Granto” загварын ачааны автомашин автозамын хажуу руу доошоо харан унаж осолдож, зорчигч иргэн О /24 настай, эрэгтэй/ бүхээг дотроо автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж Нийслэлийн түргэн тусламжийн төвд, ослын газрыг Тээврийн цагдаагийн албанд тус тус хүлээлгэж өгчээ.
 
Ховд аймгийн Зэрэг сумын Хөндлөн багийн “Өндөр гүүр" гэдэг газарт автозамын хажуу руу суудлын автомашин унаж, хүн хавчуулагдсан гэсэн дуудлагыг аравдугаар сарын 9-ний өдрийн 14:09 цагт онцгой байдлын газарт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь 70 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн “Honda Insight” загварын суудлын автомашин автозамын хажуу руу доошоо харан унаж осолдсон байсныг ажиллаж автомашиныг татан босгосон. Иргэн Б /50 настай, эрэгтэй/-г сумын Эрүүл мэндийн төв рүү авч явсан байсан.
 
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Цагаанбулаг багийн “Холбоо толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 5 км/ суудлын автомашин автозамын хажуу руу унаж осолдсон, түлш, тос асгараад байна гэсэн дуудлагыг онцгой байдлын газарт 10-ны өдрийн 05:07 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Б-гийн “Nissan Patrol” загварын суудлын автомашин автозамын хажуу унаж осолдсон байсныг ажиллаж, автомашиныг татан гаргах боломжгүй байсан тул үзлэг хийн үлдээж, иргэн Б /50 настай, эрэгтэй/, Н /47 настай, эрэгтэй/ нарыг аймгийн төвд тээвэрлэн авчирсан.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26