Dark Light
Нийгэм | 2025-10-10

УЛААНБААТАРТ 14, 15-НД ХУР ТУНАДАС ОРНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны 10 дугаар сарын 10-наас 10 дугаар сарын 19-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна. 
13-15-нд нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ.
 
Хур тунадас: 10-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 11-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 12-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд нутгийн зарим газраар, 15-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 17-нд нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орно. 
 
Салхи: Ихэнх нутгаар говь, тал, хээрийн нутгаар секундэд 6-11 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
 
Агаарын температур: Хугацааны эхээр ихэнх нутгаар өдөртөө дулаахан Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +15...+20 градус, бусад нутгаар шөнөдөө -2...-7 градус, өдөртөө +8...+13 градус дулаан байна. 13-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -19...-24 градус хүйтэн, өдөртөө -3...-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +5...+10 градус, бусад нутгаар шөнөдөө -8...-13 градус, өдөртөө 0...+5 градус дулаан байна.
 
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
 
Хур тунадас: 14,15-нд хур тунадас орно.   
 
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 14, 15-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
 
Агаарын температур: Хугацааны эхээр өдөртөө дулаахан, шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -3...-8 градус хүйтэн, бусад хэсгээр 0...-5 градус, өдөртөө +6...+11 градус дулаан байна. 14-нөөс хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -8...-13 градус, бусад хэсгээр -4...-9 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус дулаан байна.
 

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00