Гэмтэл согог судлалын үндэсний төвийн алсын дуудлагын баг орон нутгийн эмч нартай хамтран маш хүнд гэмтсэн иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэн, амь насыг нь аварлаа. Тухайлбал, өнгөрөгч наймдугаар сард осолд өртсөн хүнд өвчтөнд ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эрхлэгч П.Баярсайхан тэргүүтэй алсын дуудлагын баг Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасгийн эмч Б.Чулуунбат, Ц.Амарбат, М.Золбаяр, сувилагч Б.Баянжаргал, Э.Сосор, Б.Баярмаа болон Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасгийн эмч Д.Нэргүй, Б.Бямбасүрэн, Э.Лхагважаргал, Г.Чанцалдулам, мэдээгүйжүүлгийн сувилагч Б.Гантуяа нарын хамт хоёр удаагийн яаралтай мэс засал эмчилгээ хийсэн бөгөөд үргэлжлүүлэн шат дараатай арга хэмжээг авч ажиллажээ.
Тус үйлчлүүлэгч нь аймгийн нэгдсэн эмнэлгийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасагт хоёр сар гаруй хугацаанд тасралтгүй эмчлүүлэн биеийн байдал сайжирснаар сумын эмнэлэгт шилжиж, өдгөө эмнэлгээс гарсан байна.
Эх сурвалж
| ГССҮТ
|