Dark Light
Нийгэм | 2025-10-10

ДЭЛХИЙН СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨДӨР

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Жил бүрийн аравдугаар сарын 10-ны өдрийг дэлхий нийтээр сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих өдөр болгон тэмдэглэдэг. 
Энэ жил "Гамшиг, онцгой байдлын үеийн сэтгэцийн эрүүл мэнд" уриан дор хүмүүнлэгийн онцгой нөхцөлд сэтгэцийн эрүүл мэндээ хэрхэн хамгаалах талаар мэдлэг, ойлголтыг түгээхэд чиглэж байна. 
Хүмүүнлэгийн онцгой нөхцөл байдлын үеийн тусламж үйлчилгээний хэрэгцээ дэлхий даяар өссөөр байна. 
Байгалийн гамшиг, мөргөлдөөн, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал зэрэг нь сэтгэл санааны хямралд хүргэдэг бөгөөд таван хүн тутмын нэг нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай тулгардаг. 
Иймээс  нийгмийн эрүүл мэндийн онцгой нөхцөлд сэтгэл зүйн хямралыг хэрхэн даван туулах, сэтгэлийн дархлаатай байх талаар төрийн албан хаагчид, эрүүл мэнд, нийгмийн салбарынхан бүгд хамтран ажиллаж, шаардлагатай дэмжлэгийг үзүүлэх нь чухал юм. 
Нийтийг хамарсан онцгой үйл явдлын үед юуны түрүүн хүн бүр өөрийн сэтгэл санааг ямар байгааг анзаарч, энэ байдал өөрт нь яаж нөлөөлж байна гэдгийг ойлгож, мэдрэмжээ илэрхийлэн, даван туулах чадварт суралцаарай.
Гамшгийн үед үүсэж болох эрсдэл, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх, ямар арга хэмжээ авах талаар байгууллага бүр багтай, төлөвлөгөөтэй, түүнийгээ хэрэгжүүлдэг, сургалт явуулдаг байх нь өндөр ач холбогдолтой.  

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26