Dark Light
Нийгэм | 2025-10-10

БАРУУН БҮСИЙН ШИЛДЭГ "СТАРТ-АП" -УУДЫГ ШАЛГАРУУЛАВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, ХХҮГ-тай хамтран баруун бүсийн шилдэг "СТАРТ-АП" шалгаруулах арга хэмжээг зохион байгууллаа.
10 дугаар сарын 07-09-ний өдрүүдэд болсон арга хэмжээнд Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий аймгаас шалгарсан 30 орчим залуус оролцож бизнес санаагаа танилцуулав. Өчигдөр шилдгүүдийг шалгаруулж шагнал гардууллаа.
Ховд аймгаас оролцогч Э.Ундармаа "Уушги" брэндээрээ 20.0 сая төгрөгийн дэмжлэг авсан бол Завхан аймгаас оролцогч Г.Болдмаа "Явуулын шүдний эмнэлэг" бизнес санаагаараа 17.0 сая, Ховд аймгаас оролцогч О.Сайхандалай HD хэвлэлийн үйлчилгээгээр 15.0 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг /50 хувийн эргэн төлөх нөхцөлтэй/ авлаа.
Шилдэг оролцогчдын шагналыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Бауыржан, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Х.Баасанхүү, ХХҮГ-ын дарга Л.Билэгдэмбэрэл болон албаны бусад төлөөлөл гардуулж баяр хүргэв.

Эх сурвалж | Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26