Dark Light
Нийгэм | 2025-10-10

ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ДЭД ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, үйл ажиллагааг уялдуулан зохицуулах чиг үүрэг бүхий “Байнгын ажиллагаатай дэд зөвлөл”-ийн ээлжит хуралдааныг зохион байгууллаа.
Хуралдаанаар зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт, барилга байгууламжийн газар хөдлөлтөд тэсвэрлэх чадвар, бат бэх найдваржилтын төлөв байдалд мэргэжлийн дүгнэлт гаргах, паспортжуулах үйл ажиллагааны үр дүн, явц, газар хөдлөлтийн өнөөгийн нөхцөл байдал, газар хөдлөлт судлалын чиглэлээр сүүлийн үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн, цаашид анхаарах асуудлуудын талаар хэлэлцсэн юм. 
Он гарсаар аравдугаар сарын 01-ний өдрийн байдлаар 14.042 газар хөдлөлт болсон бөгөөд 3.5-5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт 43 удаа болсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.5 магнитудаас дээш газар хөдлөлт 26 хувиар буурсан үзүүлэлттэй байна. 
Байнгын ажиллагаатай дэд зөвлөл нь хот, суурин газрын орон сууц, олон нийтийн зориулалтын барилгын газар хөдлөлтийн чичирхийллийг тэсвэрлэх байдал, чанарыг шалгах, паспортжуулах, ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг хүчитгэх, буулгаж шинэчлэх, газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, үйл ажиллагааг уялдуулан зохицуулж ажилладаг юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19