Dark Light
Нийгэм | 2025-10-10

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ДАРААХ ЧИГЛЭЛҮҮДЭД ӨӨРЧЛӨЛТ ОРОВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Нийтийн тээврийн бодлогын газраас Д:11, Д:12, Д:13 чиглэлийг шинээр нээж, Д:1 чиглэлд өөрчлөлт оруулав. 
Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж Баянзүрх
дүүргийн 10 дугаар хорооны иргэдийн  зорчих эрэлт хэрэгцээг хангах үүднээс
нийтийн тээврийн үйлчилгээний Д :1 “Шархадны эцэс-Ботаник”
чиглэлийн замналд өөрчлөлт оруулж Д :1 “Шархад-Хангамж-Ботаник” чиглэл болгон өөрчлөлт оруулав. 
Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны иргэдийн зорчих эрэлтийг хангах зорилгоор Д:11 "Офицеруудын ордон-Баганат өргөө хороолол-Шархад-158-р сургууль" чиглэл, Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны иргэдийн зорчих эрэлтийг хангах зорилгоор Д:12 "Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо-Улиастайн шинэ эцэс” чиглэл, Д:13 "Улиастайн шинэ эцэс-Шар хадны эцэс” чиглэлийг шинээр нээж байна. 
Эдгээр чиглэлийн өөрчлөлтийг 2025 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн мөрдөх юм. Иймд иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорчино уу. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26