Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн урилгаар өмнөд Энэтхэгийн нууц тарнийн Жүдмад дацангийн судар тарнийн номын их багш, гэвш лхаарамба Лувсанбрүгдаг Монгол оронд морилон саатаж, нууц тарнийн ховор нандин уламжлалыг залгуулан номын айлдвар айлдана.
Номын хөтөлбөр:
- Акү Шаравжамц ламын туурвисан "Лүеиба ёсны Хэрүга бурхны үүсгэл төгсгөлийн зэрэг"-ийн анхааран авахуйн хөтөлбөр
- Лүеиба ёсны Хэрүгагийн өөрийн үүсгэл болон ерөөл тэргүүтний тайлбар
- Хэрүга бурхны үндсэн дандарын 51 бүлгийн аман дамжлага
- Гаадам пачой бүчой буюу Гаадамбын ёсыг үндэслэгч эцэг (багш) богд Жову Адиша болон хүү (шавь) богд Бромдон гэгээний нууцын намтрын аман эш
- Чухал хэрэгтэй зарим заслын номуудын аман дамжлага зэргийг айлдана.
Номын айлдвар 2025 оны 10 сарын 13-27-ны өдрүүдэд 13:30 цагт Гандантэгчэнлин хийдийн Идгаачойнзинлин дацанд болно.
Эх сурвалж
| Гандантэгчэнлин Хийд
|