Dark Light
Нийгэм | 2025-10-10

ТҮҮХ, СОЁЛЫН ХӨДЛӨХ ДУРСГАЛТ ЗҮЙЛИЙН УЛСЫН ТООЛЛОГО ЭХЭЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
“Салбар комисс байгуулах тухай” Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/327 дугаар тушаалаар байгуулагдсан Хархорум музейн түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлд тооллого хийх салбар комисс батлагдсан удирдамж, төлөвлөгөөний дагуу 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр соёлын өвийн улсын тооллогын ажлыг эхлүүллээ.  
“Түүх, соёлын хөдлөх дурсгалын хөдлөх дурсгалт зүйлийн тооллого-2025” гарын авлага, “Тоолов-2025” тэмдэг, “Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллогын дэвтэр-2025” зэргийг Соёлын өвийн үндэсний төвөөс хүлээн авав. Улсын тооллогын ажлыг явуулахдаа Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, Засгийн газрын 2018 оны 184 дүгээр тогтоолын гуравдугаар хавсралтаар баталсан "Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллого хийх журам", Соёлын сайдын 2023 оны А/317 дугаар тушаалыг баримтлан ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26