Dark Light
Нийгэм | 2025-10-10

ХАРАГЧИН ҮХЭР ӨДӨР

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
БИЛГИЙН ТООЛЛЫН 20 2025.10.11 БЯМБА ГАРАГ 
НАМРЫН ДУНД ХӨХӨГЧИН ТАХИА САРЫН ЕСӨН УЛААН ХАРАГЧИН ҮХЭР ӨДӨР
Үс засуулбал: Өлсөж ундаасна 
Наран ургах, шингэх: 07:06-18:12 
Барилдлага: Шид
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Суудал: Шороо 
Аргын тооллын аравдугаар сарын 11, Санчир гараг. Билгийн тооллын 20, Чөлөөт эх одтой, харагчин үхэр өдөр. Өдрийн наран 07:06 цагт мандан, 18:12 цагт жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26