Dark Light
Нийгэм | 2025-10-10

ГАЗАР ЧӨЛӨӨЛЖ ЯВГАН ЗАМЫН АЖЛЫГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баянзүрх дүүргийн 2 болон 30 дугаар хорооны зааг Доржийн гудамжнаас Дотоодын цэргийн 805 дугаар анги руу өгсдөг авто замын ажлыг Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2019 онд барьж, явган замын ажлыг хийж гүйцэтгэсэн ч тухайн байршилд 2 нэгж талбар газрын өмчлөлийн асуудлаас үүдэн явган замын ажил дутуу хийгдсэн. Энэ асуудлаар Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан газар дээр нь ажиллаж, тухайн 2 нэгж талбар дахь газар эзэмшигч нартай тохиролцсоноор газар чөлөөлөх ажил хийгдэж байна. Тухайн байршилд ЗДТГ-ын Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Газар зохион байгуулалтын алба, Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төв зэрэг газраас ажиллаж байна. Тухайн байршлын хашааг чөлөөлөхөөс гадна ногоон байгууламжийг өөр газарт шилжүүлэх ажлыг мөн хийж гүйцэтгэх юм.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-17