Dark Light
Нийгэм | 2025-10-10

ИХЭР: ЭНЭ ӨДӨР ГЭНЭТИЙН ҮЙЛ ЯВДЛААР ДҮҮРЭН БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны аравдугаар сарын 11-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуул байна.
Хонь: Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги дээр гэдэг үгийг санаарай. Зорилгодоо хүрэхийг хичээхдээ орчин тойрноо сайн анзаар. Хэт өөдрөг ирээдүйн тухай бүү бод. Хэрэв хувийн амьдралд асуудлууд байсан бол одоо зохицуулахад тохиромжтой цаг. Биеийн эрүүл мэндээс таны амжилт хамаарна. Хэт их ажиллаж, ядаргаанд бүү ор.
 
Үхэр: Шинэчлэл хийх, шинэ зүйл эхлүүлэхэд таатай өдөр. Өнөөдөр та өрөвчхөн сэтгэлтэй байна. Хайр дурлал, романтик явдалд гайхалтай сайн. Амрах боломжтой хүмүүс эрүүл байгальд гарч сайхан амарч тайвшир. Оройг нам гүм орчинд аль болох цөөхүүлээ чин сэтгэлээ ярилцан өнгөрүүлэх нь ямар нь мэргэн сургаалаас илүү тайвшралыг авчирна.
 
Ихэр: Энэ өдөр гэнэтийн үйл явдлаар дүүрэн байна. Та амьдралынхаа хэтийн төлөвлөгөөг мэдэр. Бусдын олж хараагүй газраас амжилтыг олж харна. Гэхдээ шинэ салбарт орох бол багагүй хүч, цагаа зарцуулах хэрэгтэй болно. Зорьсон зорилгодоо хүрэхийн тулд саад бартааг үл тоон урагшаа зүтгэхэд амжилт ирэх болно.
 
Мэлхий: Энэ үед мөнгөндөө үрэлгэн хандсанаас санхүүгийн асуудал үүсэж болно. Танд аз жаргалдаа хүрэхийн тулд олон бэрхшээлийг туулах шаардлага гарах ч бүү бууж өгөөрэй. Одоо тулгарч буй асуудлаа даваад гарчихвал удахгүй ихээхэн хэмжээний мөнгө олох завшаан гарна.
 
Арслан: Аз турших нь хэт ачаалал өгөх тул санамсаргүй үйлдлээс зайлсхий. Эрүүл мэндэд муугаар нөлөөлөх учрал тохиолдох тул болгоомжил. Хэрэв өнөөдөр танд ямар нэгэн хамтрах санал ирвэл яаран бүү зөвшөөр. Санхүүгийн уналт ирж магадгүй гэж од эрхэс анхааруулж байна.
 
Охин: Хувийн амьдралаа сайжруулах боломжийг алдаж болохгүй. Ажил хэрэгт ойлгомжгүй асуудал гарч болзошгүй. Мэргэжлийн ажлын хүрээнд удирдлагатайгаа санал зөрөлдөх магадлалтай. Хэрэв таны гэр тав тухтай, дулаан уур амьсгалтай байх юм бол ажлын амжилтад сайнаар нөлөөлөх байх.
 
Жинлүүр: Арилжаа наймаа болон эргэлзээтэй үйл ажиллагаанд оролцож болохгүй. Санхүүгийн ажилд амжилт гарах эсэх нь таны оюун ухааны чадвараас түлхүү шалтгаална. Ямар нэг хууран мэхлэлтийн золиос болохоос болгоомжил. Урьдчилан таамаглах аргагүй байдалтай орвол бусдын эрхэнд халдах хандлагатай байх тул тэвчээртэй бай.
 
Хилэнц: Халдварт өвчин авах магадлал өндөр байна. Хувийн зохион байгуулалтаа сайжруул. Төлөвлөсөн ажлаа л гүйцэтгэж өөр зүйлсэд анхаарлаа бүү хандуул. Эс бөгөөс таныг маш олон мэдээлэл учраа олохгүй байдалд хүргэж, үр дүнд нь ямар ч ашиггүй ажлуудад цагаа дэмий үрнэ. Харин сайхан хайрын болзооноос бүү татгалз.
 
Нум: Ажил хэрэг бүтэж мөнгө олох боловч хангалттай хөрөнгө хурааж чадахгүй байх. Иймд мөнгөө үр ашигтай, нямбай зарцуулж сур. Таны тооцоогүй занг далимдуулдаг хүмүүс эргэн тойронд чинь байж мэднэ. Санхүүгээ нэг бүрчлэн хөтлөх арга ашиглан, хэрэггүй зарлагаа тооцоол. Гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөө.
 
Матар: Өнөөдөр зарим хүмүүстэй харьцахад хүндхэн байна. Гэхдээ эргэн тойрныхондоо үл итгэж, бусадтай чин сэтгэлээсээ бус харьцах хэрэггүй. Төрөлхийн сониуч зан хэрэг болно. Амьдралын шинэ нөхцөл байдалд өөрийгөө нээж, ур чадвараа батлан харуул.
 
Хумх: Та өөртөө байгаа боломжоо ашиглан шинэ ажил санаачил. Та өөрийн ур чадварт сэтгэл хангалуун байгаа бол зоригтой ажлаа эхлүүлнэ. Ойр дотнынхны дэмжлэгээр дутна. Нөхцөл байдалтай эвлэрч хамт олонтойгоо эв нэгдлээ бэхжүүлэхийг хичээ.
 
Загас: Хамгийн ойр дотнын хүн татгалзахыг зөвлөсөн ч та одоогийн ажилдаа амжилт олно гэж итгэлтэй байгаа бол учраа олж чадна. Гэхдээ өөрийн нөөц бололцоог бодитоор үнэл. Зорьсон зорилгоос тань хазайлгах боломжийг хэнд ч бүү олго. Одоо үед гэнэт мөнгөтэй болно гэж найдаад хэрэггүй.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-17